Европын комиссын дэмжлэгээр хийсэн судалгаагаар Европын холбооны оршин суугчид  огт хэрэглэгдээгүй 90 сая тонн хүнсний бүтээгдэхүүнийг жил бүр хаяж байна. ЕХ-ны орнуудын иргэн бүр жилд дунджаар 179 кг жимс ногоо,  махан  бүтээгдэхүүн хаяж байна. Олон улсын хэмжээнд мөн үзүүлэлт үүнээс илүү их байна. НҮБ-ын хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн байгууллагын захиалгаар Шведийн хүнсний бүтээгдэхүүн, биотехнологийн хүрээлэнгийн бэлтгэсэн илтгэлээс харахад дэлхийд жил дутам бараг 1,3 тэрбум тонн хүнсний бүтээгдэхүүн хаягдаж байна. Энэ нь дэлхийд ургуулж үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүний барагцаалбал гуравны нэг нь билээ. Үүний зэрэгцээ олон сая хүн жил дутам  өлбөрч үхэж байгааг Оросын ШУА-ийн Африкийн хүрээлэнгийн орлогч захирал Леонид Фитуни тэмдэглэн мэдээлээд «Ази, Африк, Латин Америкийн орнуудын барагцаалбал хагас тэрбум хүн маш ядуу амьдарч байна. Тэдний амь зуух  хэрэгсэл өдөрт 2 долларт хүрэхгүй байна. Барагцаалбал 15 сая хүүхэд жил дутам өлбөрч үхэж байна» гэв. Хөгжингүй орнуудад ч хүмүүс дутуу хооллож байна.Хэн нэгэн хүнс хоолыг хөргөгчөөсөө гарган хаяж байхад бусад нь хаягдсан бүтээгдэхүүнийг хогийн савнаас авч хэрэглэж байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад дэлхий даяар 1 тэрбум гаруй хүнд хоол шаардагдаж байна. Математикийн ерийн тооцоогоор жилд хаягдаж буй 1 тонн хүнсний бүтээгдэхүүн өлсөж буй хүн бурт ногдож байна» гэлээ.

   Хаягдлын гуравны нэг нь  худалдааны сүлжээ дэлгүүрүүд, ахин боловсруулах үйлдвэруудэд ногдож байна. Боловсронгуй биш орчин цагийн тоног төхөөрөмж үүнд бас нөлөөлж байна гэж шинжээчид үзсэн. Гэвч хэрэглэгчид ч маш их хэмжээний хүнс хаяаж байна. Зар суртчилгаа, худалдааны маркетингийн нөлөөгөөр  лангуун дээрхи олон янзын бүтээгдэхүүнийг хүмүүс шуурэн авдаг. Түүнээс  гадна хүн тавган дахь хоолоо бүгдийг идэхгүй байна. Энэ нь хүний хүмүүжилийн асуудал юм. Нөөц баялагад  гамтай хандахгүй байна гэж ОХУ-ын Улсын думын депутат, хөдөө аж ахуйн сайд асан Виктор Семёнов хэлээд «Энэ нь хүн төрөлхтөнд тулгамдсан асуудал юм. Цатгалан нэгэн хүнсний  бүтээгдэхүүнд хайргамгүй ханддаг. Энэ нь ямар нэг технологи, логистиктой холбоотой  биш ёс суртахууны л асуудал юм. Хаясан зусэм талх, өлсгөлөн хүний идээгүй зүсэм талх гэдгийг хүн бүр ойлгох ёстой. Түүнээс гадна энэ зүсэм талхыг үйлдвэрлэхдээ  экологид зохисгүй нөлөөлж, эрчим  хүч зарцуулсныг мартаж болохгүй. Эд бүхнийг ухамсарлвал байдал өнөөгийн технологиэс үл шалтгаалан өөрчлөгдөнө» гэв. Одоо хүнсний бүтээгдэхүүнд оновчтой бусаар хандаж байгаа нөхцөлд үнэ нь дэлхий даяар өсөн нэмэгдсээр байна. Дэлхийн банкны таамагласнаар бол 2030 он гэхэд хүнсий бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдэнэ. Гэсэн ч худалдан авагчийг хэмнэхэд урамшуулахгүй байх. Харин дэлхийн таван хүний нэгэн нь өлсгөлөнд нэрвэгдэх юм.