Японы даатгалын компаниуд 3-р сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлт болон далайн хар салхинд нэрвэгдэгсдэд 1,2 их наяд йен  буюу 1,5 тэрбум ам. долл. төлнө гэж Японы  даатгалын  ерөнхий  холбооноос өнөөдөр мэдээлжээ. Газар хөдлөлт, цунамийн дараа даатгалын компаниудад даатгалын төлбөр шаардсан  789 мянган нэхэмжлэл иржээ. 3-р сарын 11-нд тус улсад 9,0 баллын хүчтэй газар хөдлөсөн юм.  Нас барагсдын тоо 19 мянга давжээ. 3-р сарын 11-ний байгалийн сүйрэл японы эдийн засаг, тээвэр, дэд бүтцэд  “Фукусима-1” АЦС-ын осолоос үүдсэн үр дагаврыг оруулалгүйгээр 16,9 их наяд йен буюу 215 тэрбум ам. долларын хор уршиг учруулжээ. .