«Сколково» инновацийн төвийн ирээдүйн түншүүд барьж байгуулж байгаа Технопаркад ажлын байраа сонгон авч байна. Барилгын ажил 2013 оны сүүлч, 2014 оны эхээр дуусана. Ажлын байр төдийгүй эрдэм шинжилгээний ажил хийх туршилт-зохион бүтээгчдийн тоног төхөөрөмж бүхий лабораториуд «Сколково» технопаркад байх болно. Зураг төслийг зохиогчид  нарийн багаж байрлуулах онцгой нөхцлийг одоо ч харгалзан үзэж байна. Өргөн уужим байранд дуу чимээ, доргилтыг намжааж, инновацийн төвд ажиллагсдад тохилог тухтай нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. «Сколково» технопаркад байрлах 300-350  компанид 10-аас 35 хүртэл хүн ажиллах юм. Нийт 145 ам метр бүхий талбайтай байшингуудад ажлын байр гуравны хоёрыг нь эзлэнэ.

   Дэлхийн нэрд гарсан олон технопаркын туршлагыг зураг төслийг зохиохдоо харгалзаж үзсэн гэж «Сколково» технопаркын захирал Гари Вентворт хэлээд «Бид Сингапурын технологи-эрдэм шинжилгээний паркыг оролцуулан эндхийн янз янзын олон технопаркыг сонирхож үзсэн. Европын нэрд гарсан  Финладын «Технополис» , бидний түнш швейцарын «Цюрих» технопаркыг бас дурдаж болно. Америкийн туршлагыг сонирхож, Массачусетын их сургуультай нягт холбоотой  байдаг технопаркуудыг сонирхож үзлээ. Таалагдсан технопаркын загварыг Москвад байгуулах гээгүй. Бүх технопарк орон нутгийн нөхцлөөс шалтгаалсан өөрийн гэсэн онцлогтой. Шилдэг зүйлийг уламжлахыг оролдсон» гэв.

    «Сколково» инновацийн төвийн түншүүд дээд зэргээр хорших  асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Байшингуудын уран барилгын дүр төрхийг одоогоор тодорхойлоогүй байна. Францын Valode & Pistr товчооноос түнш  компаниудыг цаашид хөгжүүлэхийг бодсон гурван хувилбарыг санаачлав. Анхны хувилбар технопаркыг хүрээлэн буй орчинтой нь холбох  онцлогтой. 2 дахь нь инновацийн судлал Орос улсын хөгжилд чухлыг онцложээ. 3 дахь хувилбар бүх компанийн нэгдлийг илтгэн харуулж байна. Чухам  аль хувилбарыг сонгож авах нь  9-р сарын сүүлээр тодроно.