Стамбулд болсон  сонгодог болон чөлөөт бөхийн дэлхийн аваргаас оросын шигшээ баг  хоёр алтан медаль хүртжээ.   Үүний өмнө баг гурван хүрэл  медальтай  байв. 52 кг  жинд  Оросын тамирчин эмэгтэй Замира Рахманова финалын шийдвэрлэх тэмцээнд Монголын тамирчин Даваасүхийн Отгонцэцэгтэй таарчээ. Нэмэлт цаг авсны дараа хоёр тамирчин тодорхой  мэх хийн, хоёр зэрэг ялалтын тэмдэг болгон хоёр гараа дээш өргөжээ. Гэвч шүүгчид оросын тамирчинд ялалт өгчээ. Энэ бол 2002 оноос хойш оросын эмэгтэйчүүдийн бөхийн  анхны алт юм.  Ялалт авчирсан энэ тэмцээний дараа Замира багийнхаа тамирчин эмэгтэйчүүдэд  амжилт хүслээ. «Би багийнхныхаа өмнө маргааш, нөгөөдөр сайн барилдах замыг засч,  ногоон гэрэл асаасан гэж найдаж байна.  Бид бүгд сайн бэлтгэл хийсэн. Их ажилласан. Биднийг бэлтгэсэн дасгалжуулагч нарт, биднийг дэмжсэн,бидэнд тусласан бүх хүмүүст баярлалаа» гэж Замира Рахманова хэллээ.

    Сонгодог барилдааны Оросын бөх Роман Власов  бөхийн  барилдааны   дэлхийн аврага шалгаруулах тэмцээний 74 кг жинд финалын тоглолтонд  түркийн бөх, дэлхийн хоёр удаагийн аврага Селчек Себийг ялсан юм. Власовын шагнал бол Оросын шигшээ багийн сонгодог бөхийн барилдааны анхны алтан медаль болсон юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр манай тамирчдын хангалтгүй амжилт надад хүч нэмсэн юм гэж Роман хэлээд «Барилдаан нилээд хүнд байсан, гэхдээ би өөрийн шилдэг  мэхээ хийж чадсан юм. Энэ алтан медалийг заавал авах ёстой байлаа. Бусад хүүхдүүдийг бодохоор гомдмоор  байсан. Энэ бүгд нь надад хүч тэнхээ өгч, Орос улс  алтан медаль авах ёстой гэдгийг батламаар санагдасан» гэлээ. Оросын сонгодог бөхийн бөхчүүдийн тэмцээн  өндөрлөжээ.  Тэд Стамбулаас 2012 онд  Лондонд болох   олимпийн таван эрх авчээ. Харин тэд  бусад хоёр эрхийг үлдэж байгаа  шалгаруулах  тэмцээнүүдээс олж авна. Дэлхийн аваргын чөлөөт бөхийн барилдаан 9-р сарын 18-нд өндөрлөнө.