Мьянмагийн эрх баригчид нилээд хэдэн мэдээллийн интернет сайтуудыг ашиглах хоригийг хүчингүй болгов. Тэдний дунд өрнөдийнхний,орон нутгийн сөрөг хүчнийхний сайтууд оржээ. Дани улсад байрладаг “Рейтер” агентлаг, Би-би-си, “Америкийн дуу хоолой”, “Ардчилсан Мьянмагийн дуу  хоолой” зэрэг сөрөг хүчний хэвлэлийг одоо он-лайнаар унших боломжтой болжээ.  Наймдугаар сарын сүүлээр Мьянмад айлчилсан НҮБ-ын  хүний эрхийн тусгай илтгэгч Томас Охеа Кинтана тус  улсын шинэ эрх баригчид энэ салбарт байдлыг сайжруулах зорилго тавин,  арга хэмжээнүүдийг  явуулж  байна. Тэдгээрийн нэг жишээ нь ХМХ -үүдийн Интернет сайтуудын хоригийг цуцалсан явдал юм гэж мэдэгджээ.