Өмнөд Солонгос, БНАСАУ-ын хороондын Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх  яриа, хэлэлцээ  ирэх долоо хоногт Бээжинд болох төлөвтэй байна гэж Ренхап агентлаг өнөөдөр уламжилжээ.  Сүүлийн уулзалт өнгөрсөн 7 сард Индонезид болжээ.  Агентлагийн үзэж буйгаар хоёр Солонгос, Орос, АНУ, Хятад, Япон улсууд оролцох  зургаан талт хэлэлцээрийг сэргээх  хоёр талын зөвлөлгөөн нь Солонгосын хойгийг  цөмийн зэвсэггүй бүс болгоход чухал алхам болох юм. Эдгээр яриа,хэлэлцээ нь 2009 онд БНАСАУ хэлэлцээнээс гарсны дараа зогссон юм. Тэр үед НҮБ Хойд Солонгосыг баллистик пуужин хөөрүүлсэнийг буруушаасан мэдэгдлийг  Пхеньян эсэргүүцэн ийм хариу барьжээ.