Японы тэргүүлэгч банкуудын нэг “Мидзухо корпорейт“  оросын томоохон банк “Сбербанктай” хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тухайгаа зарлав.  Уг баримт бичиг нь  юуны түрүүнд Орос улс дахь  японы компаниудыг дэмжихэд чиглэгдэж байгаа юм. Банкууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын ажиллагаанд рубль шилжүүлэх мөнгөний фондын системийг бий болгох тохиролцжээ. Токиогийн хэвлэлийн мэдээлснээр “Мидзухо” “Сбербанкны” үйлчлэгчийн сүлжээнд орох эрхийг авахыг хүсчээ. Эдгээр мэдээллүүдээ японы банк оросын үнэт цаасыг сонирхож байгаа болон хамтарсан компани байгуулах сонирхолтой байгаа японы иргэдэд танилцуулахаар төлөвлөсөн ажээ.Одоогийн байдлаар Орос улсад японы 300 орчим компани ажиллаж байна.