Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын болон орос, монгол болон хятадын   компаниудтай лхагва гаригт 20 тэрбум рублиэс дээш томоохон хөрөнгө оруулалт -хөрөнгө оруулалт  хийх  тухай урьдчилсан гэрээнд гарын үсэг зурав. Гэрээний хэрэгжилтийн хугацаа 3-6 жил аж. Тэдний зарим ажлууд хэрэгжиж эхэлжээ. Жишээ нь оросын “Хужир Энтерпрайз” нэгдэл “Коневинское” алтны уурхайг олборлож байгаа юм.   Хятадын “Тян Чен” компани  Улаан-Үд хотод 200 мянган квадрат орон сууц барихаар төлөвлөж байна.  Монголын “Жаст Групп” Улаан-Үдийн орчимд хөргөх комбинат барьж байгуулах бөгөөд уг барилга нь ойрын ирээдүйд газар тариалангийн томоохон парк болж өргөжих юм. Учир нь энд монголоос мах нийлүүлж, түүнийг бүрэн боловсруулж байх юм. Эдгээр баримт бичгүүдийн дунд  эрхүүгийн “Анмета”нэгдэл Гусинозерск хотод “Азийн олон улсын логистикийн ” компаниийг байгуулах гэрээ байгаа бөгөөд, тус компани  Хятад улсаас Монгол улсын нутгаар дамжин хийх тээврийн асуудлыг эрхлэх юм. Түүнчлэн, Улаан-Үдийн “Бурятмясопром” үйлдвэрийг орчин үеийн   технологиор шинэчлэхээр төлөвлөж байна.