Москвагийн  “Внуково” онгоцны буудалд Олон улсын “Jet Expo” ажил хэрэгч нислэгийн  үзэсгэлэн нээгдлээ. Энд нислэгийн үеээр бизнесийн тав тухтай яриа, хэлэлцээ явуулан,  амрах ч боломжтой юм. Тухайлбал, Францын “Аэробус” Airbus A-318  байна. Энэ онгоцыг өөрөөр “далавчит гэр” гэж нэрлэж болохоор аж. Айлын тохилог сууц мэт хоолны өрөө, унтлагын өрөө, тэр ч бүү хэл бүжгийн жижгэвтэр өрөөтэй аж. Энэхүү тансаг онгоц 64 сая долларын үнэтэй. Үзэсгэлэнд  75 компани, ажил хэргийн  30 онгоцыг үзүүлжээ. Оросын хэрэглэгчид эдгээр үзмэрүүдэд их сонирхолтой байна. Учир нь ийм ангиллын онгоцнуудыг Оросд одоогоор үлйдвэрлээгүй байгаа юм.