. Оросын сансрын нисгэгч Андрей Борисенко америкийн нисгэгч Майкл Фоссумд станцын удирдлагыг шилжүүллээ. Тэр одооноос олон улсын станцын багийг 11-р  сарын дунд үе хүртэл даргалах юм. Үүнтэй зэрэгцэн багийн дугаар өөрчлөгдөж, одооноос 28 биш, 29 дуугаартай болжээ. Сансрын тойрог замд Фоссумагийн хамт оросын сансрын нисгэгч Сергей Волков болон японы нисгэгч  Сатоси Фурукава нар үлдэх юм.