ШХАБ өөрийн рейтингийн агентлагтай болж магадгүй байна. Энэ асуудлыг олон улсын Байгалийн эдийн засгийн форумын хүрээнд зохион явагдсан ажил хэрэгч зөвлөлийн (АХЗ) хуралдаан  дээр  хэлэлцжээ. 2010 оны 10 р сард  Душанбед болсон ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалт дээр өөрийн рейтингийн агентлагийг байгуулах тухай саналыг  ШХАБ ын АХЗ  анх удаа мэдэгдсэн юм. Энэ бол хоосон хөрсөн дээр ургасан санаа биш байв. Нэгдүгээрт, үүнд байгуулагын дотоод эдийн засгийн хамтын ажиллагаа нөлөөлж байлаа. Хоёрдугаарт, чанартай эдийн засгийн дүн шинжилгээ шаардах болсон дэлхийн санхүүгийн хямрал үүнд багагуй үүрэг гүйцэтгэсэн юм.Хямралын хүчтэй үед рейтингийн агентлагууд нь санхүүгийн зах зээлийн цаг агаарыг тодорхойлдог  үндсэн тоглогчид болох шахаж билээ.  Гэхдээ тэд   байдлыг алагчлалгүй үздэг бие даасан ажиглагч ид байх ёстой байв. Гэсэн ч тэдний урьдчилсан таамаглал хувийн компаний болон улсын үнэт цаасны ханшинд  мэдэгдэхүйц нөлөөтэй аж.  Энэ нь агентлагууд бүхэл бүтэн улс орны хувь заяаг шийдэж чадна гэсэн үг аж. Юуны өмнө энэ дүгнэлт рейтингийн Moodys, 8 Standart end Poors ,Fitch агентлагт илүүтэй хамаатай юм.  Ихэнх шинжээчид  энэ гурав дэлхийн зах зээлийн  санхүүгийн   мэдээлэлийн эдийн засгийн асуудлаас илүүтэй  улстөрийн  асуудлуудыг шийдвэрлэдэг гэж үздэг байна.  Энэ гурван рейтингийн агентлагийн  төв байр АНУ-д байрладаг нь шүүмжлэлд өртөж байгаа юм.Хамгийн тод жишээ: америкийн ипотекийн зээл олгодог  банкуудын өндөр үнэлгээ эдэнтэй холбоотой аж.  Энэ нь хөрөнгө оруулагчид буруу ташаа мэдээ олгож, эцсийн дүнд хямралд хүргэдэг байна.

         АНУ-ын нүдээр дэлхийн эдийн засаг руу харах нь их үр бүтээлтэй биш байна. Энэ нь эдийн засгийн олон туйлын хандлагад нийцэхгүй байна гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин “Оросын дуу хоолой “радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд «Байгалийн эдийн засгийн форум дээр тавьсан ШХАБ- ын рейтингийн агентлагийг байгуулах санал нь миний бодлоор  их  ирээдүйтэй асуудал юм.   ШХАБ-ын ажил хэрэгч зөвлөлийг дандаа шүүмжилж байсан. Түүнийг эдийн засгийн сул нэгдэл гэж шүүмжилж байлаа. Одоо ихэнхдээ хятадын төслүүд болон хоёр, гурван оролцогчтой  хоёр талын төслүүд яригдаж байна. Хэрвээ шинжээчид ШХАБ-ын рейтингийн агентлагийг байгуулах ажлаа эхлэх юм бол  энэ нь зарчмын хувьд цоо шинэ зүйл юм. Бүхэлдээ асуудлыг байгууллагын дотор зөв тавих юм бол эдийн засгийн хаалтыг давж чадна.  Энэ нь тодорхой рейтинг байгуулах төдийгүй ШХАБ-ын хүрээнээс гарч, томоохон хөрөнгө оруулалт,  тив дамжсан корпорацуудыг татаж болох юм» гэв.Америкийн рейтингийн ижил агентлагийг байгуулах санал агаарт явж байна. Европын  комисс энэ зун зарлахдаа нийт европын рейтингийн шинэ  агентлагийг байгуулах төлөвтэй буйгаа мэдэгдсэн.  Түүний ялгаа нь  европын бүсийн онцлог байна. Өөрийн гэсэн эдийн засгийн рейтингийн агентлагийг байгуулах сонирхол БРИКС-д ч байна.  Хятадын “Дагун“ агентлаг  Оросын түншүүдтэй хамтран  Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-д үйлчлэх  сонирхолтой буйгаа илэрхийлсэн.Үүнээс үзэхэд  АХЗ-ийн  тавьж буй санал оновчтой юм. ШХАБ-ын өөрийн рейтингийн байгууллага байдлыг илүү  бодитой үнэлэн, ирээдүйтэй төслүүд дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах болно гэдэгт  Сергей Лузянин итгэлтэй  байгаа аж.