Сирийн ерөнхийлөгч Башар Асад хууль ёсны бус болжээ.  Энэ тухай ЕХ-ны гадаад харилцаа, улс-төрийн аюулгүй байдлын  асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштоны европын депутатуудад явуулсан илгээмжинд дурьджээ. Сири улс нь Башар Асадын удирдлагын дор явж чадахгүй болсон, засгийн газар нь ЕХ-ны саналыг хүлээж авах  чадваргүй болсон нь үүнийг харуулж байна гэж Эштон хэлжээ. ЕХ-ны дипломат албаны тэргүүн хатагтай Эштон Башар Асадыг огцрохыг уриалжээ. Түүнчлэн, Эштон сирийн нефтийг импортлоход болон бусад хоригууд нь үр ашигтай байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.Тэрээр шаардлагатай тохиолдолд  Брюссель  Дамаскийн эсрэг шинэ арга хэмжээ авч болно гэж  мэдэгджээ.