Өнөөдөр Трипольд Францын ерөнхийлөгч Николя Саркози, Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон нар хүрэлцэн ирлээ.  Тэд Ливийн нийслэлд Каддафийн засаг огцорсны дараа  анх удаа ирж байгаа юм.Трипольд өндөржүүлсэн арга хэмжээг авчээ. Хотын төв зочид буудлыг орон нутгийн тусгай албаныхан бүслэж, тээврийн хэрэгслүүдийг буудлын  байранд ойртохыг хоригложээ. Ливийн онгоцны буудлаас хотын төв рүү  өндөр хэмжээний зочин явах замын дагуу хамгаалалт гарчээ.  Тэргүүн нарын аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай албаныханд туслахаар францын 160  цагдаагийнхан Трипольд ирсэн тухай мэдээ тарсан юм. Тэдэнд тухайлбал, “хотыг цэвэрлэх” тушаал өгчээ. Кэмерон, Саркози нар ливийн удирдлагуудтай,  ШҮЗ-ийнхөнтэй   яриа, хэлэлцээ хийх юм. Тэд хэвлэлийнхэнтэй богинохон бага хурал хийж, эмнэлгээр орж, Бенгазийн талбайд тус улсын иргэдийн өмнө үг хэлнэ. Тус хот сүүлийн мөч хүртлээ Каддафийн сөрөг хүчнийхний  түшиц хот байсан юм. Оросын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч Алексей Подцероба ярихдаа: «Айлчлалууд улс төр, эдийн засгийн зорилготой байдаг. Франц Ливид цэрэг оруулах, иргэний дайнд хөндлөнгөөс оролцох саналыг санаачлагч байсан. Франц, Англи хоёр магадгүй энэ ажиллагаанд илүү идэвхитэй оролцож  байж болох юм.   Хамгийн чухал нь энэхүү айлчлалын зорилгоо нь босогчид тэдний дэмжлэгтэйгээр ялсан гэдгийг тэмдэглэх юм. Парис, Лондонд дэмжлэгийн хариуд тэд ливийн нефтийн багагүй хувийг эзэмшинэ гэж найдаж байна» гэлээ.

    Нөгөөтэйгүүр, тус  улсын  байдал урьдын адил түгшүүртэй хэвээр байна. Босогчид Каддафийн төрөлх хотыг эзлэж чадахгүй л байна. Бани-Валид хотыг эзлэн авах ажиллагаа хоёр хоногоор хойшлогдоод байна. Хотыг хурандаад үнэнч, түүний талын мянга орчим цэрэг дайчид хамгаалж байна. Хотод  ШҮЗ-ийн өөрийн далбааг өргөх оролдлогыг тэд их буу, мэргэн буудагчийн сумаар хамгаалж байна. Хотыг эзлэн авах ажиллагаанаас болж иргэд хотыг орхин гарч байна. Хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай буйгаас иргэд хотоос дүрвэн гарч байна. Бани-Валид хотод хүнсний нөөц дуусч, ундны  ус, гэрэл цахилгаан тасарч, харилцаа холбоо ажиллахгүй байна. Каддафийн төрөлх хот Сиртыг эзлэхээр босогчид лхагва гаригт танк, их буу, дайрч пуужингаар галлаж эхэллээ. Түлхэн унагагдсан удирдагчийн отрядууд   эдгээр цохилтуудад  амжилттай хариу барьж байгаа төдийгүй сөрөг давшилт орж байна. Үүнээс үзэхэд Сирт хотыг босогчид НАТО-гийн туслалцаа дэмжлэггүйгээр эзлэн авч  чадахгүй аж.  Үүнтэй холбогдуулан Каддафи нь  НҮБ-ыг НАТО-гийн харгислалаас төрлөх хотыг аврах арга хэмжээ авахыг уриалжээ.

Үүний өмнө Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг  Триполиос холгүй уулын нэгэн дүүрэгт ах дүүсийн 13  булш олдсон гэж мэдэгджээ. Тэнд   120 хүний цогцос байжээ.  Тэднийг хэн болохыг тодруулахаар Улаан загалмайн нийгэмлэг шалтгаалах бүхнийг хийж байна.  Сая Лондонд байрладаг  Emnesty International  Олон улсын эрхийг хамгаалах байгууллага Каддафийн дэглэмийг ч, Ливийн шинэ засгийг ч цэргийн гэмт хэргүүдэд  буруутгажээ.Ливиэр явах үед баримтуудыг цуглуулсан байна гэж тус байгууллагын төлөөлөгч  Донателла Ривера “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хэлээд «Каддафийн талынхны  хүчирхийллийн ажиллагаа нь зэр зэвсэггүй энгийн номхон хүмүүсийг хороосон үйлдэл эмх замбараагүй байх үеийн   эхний өдрүүдэд    гарч байжээ. Босогчдыг баривчилж, хатуу харгисаар тамлан цээрлэл үзүүлж байсан, орон сууцны хорооллууд руу, ялангуяа, Мисрат, тус улсын бусад хэсгүүдэд пуужингаар харваж байжээ. Хэдэн зуу, мянган хүмүүс ор сураггүй алга болсон байна” гэв. Саркози, Кэмерон нараас гадна өнөөдөр тэнд Түркийн ерөнхий сайд Реджепа Тайипа Эрдоган ирнэ. Үүний зэрэгцээ Трипольд АНУ- ын   Төрийн нарийн бичгийн даргын орлогч   Ойрхи-Дорнод, Хойд Африкийн асуудал эрхэлсэн  Жеффри Фельтман гэнэт гарч иржээ.  Энэ айлчлагчдын гол зорилго нь ШҮЗ хэр хэмжээний  бодит эрх эдлэж байна гэдгийг харах гэсэн хэрэг байх.