Хятад улс Европт туслахад бэлэн байгаа боловч өөрсдөд нь зохих ёсоор хандахыг шаардаж байна. Парис, Берлин хоёр евро бүсийг аврах тодорхой алхамуудыг  уялдуулан зохицуулж чадахгүй байхад Бээжин байдлыг тогтворжуулагч бодит хүчин боллоо. Гэвч хөгжингүй орнууд хохирч мэднэ гэж шинжээчид тэмдэглэв. Хятадын ерөнхий сайд  Далянд болж байгаа дэлхийн санхүүгийн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ «европын эдийн засаг ахин өсөн нэмэгдэх магадлал өндөр байгааг » тэмдэглэв. Иймээс Бээжин Европт оруулах хөрөнгөө нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүний хамт зах зээлийн эдийн засагтай улсын статусыг Хятадад олгох нь чухал болзол гэж Вэнь Зябао онцлон тэмдэглэв. Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Александр Салицкий энэ нь Бээжинд нэн чухлыг «Оросын дуу холой»  радиод мэдээлээд «Ямар нэг улсыг зах зээлийн эдийн засагтай улс хэмээн үзвэл түүний бараа бүтэгдэхүүний эсрэг зориуд ханш унагаж худалдах ажиллагааг мөрдөн байцаах арга хэмжээ өөр болно. ЕХ-д нийлүүлэх хятадын бараа бүтэгдэхүүний үнийг зориуд алдагдуулсаныг нотлоход байдал хэцүү болно. Миний бодоход Хятад улс дээрх шардлагыг зүй ёсоор тавьсан. Үнэ ба цалингийн өсөлт Хятадад үйлдвэрлэлийн алдагдлыг  гааруулж байна. БНХАУ үнийн түвшингээр Өмнөд Солонгос буюу Тайвантай тэнцэв. Тус улсад хэрэглээний өсөлт хөгжингүй орнуудынхаас илүү өндөр байна» гэв.

    Хятадын удирдлагын мэдэгдэл дэлхийн зах зээлд шийдвэрлэгч ач холбогдолтой болох нь хэдхэн жилийн өмнө ухаанд багтамгүй зүйл байсан. Одоо БНХАУ-ын эрх баригчдыг анхааралтай сонсох болсон гэж Александр Салицкий тэмдэглэн хэлээд «Ийм дохиог Европ руу чухам хаанаас явуулсан нь тэмдэглүүштэй. Энэ нь ерөнхий сайдын европын ямар нэг улсад хийсэн айлчлалын явцад өгсөн дохио биш. Хятадын нэгэн хотоос л дохиолжээ. Энэ нь маш хүчирхэг хүчин зүйл билээ. Ер бусын байдал барагцаалбал нэг жилийн өмнө төлөвшиж эхлэсэн. БНХАУ-ын Төв банкны алхамууд ба хүүг нэмэгдүүлэх ямар нэг арга хэмжээ биржийн байдал, валютын ханшид тэр даруй нөлөөлж эхлэсэн» гэв.Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд евро бүст багтдаг орнуудад БРИКС бүлэгээс юуны түрүүнд Хятадаас тусламж үзүүлэх асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна. Бээжин Италийн төрийн  облигацийг худалдан авахад бэлэн байна гэж мэдээлжээ. Эдүгээ БНХАУ АНУ-ыг зориуд ул тоомсорлон Европт хандаж байна гэж Александр Салицкий хэлээд «АНУ-ын эдийн засгийг бодоход европын эдийн засгийг дэмжсэн нь дээр гэж Хятад улс үзэж байгааг Далянаас явуулсан дохио харуулав. Энэ нь Хятад Вашингтоны хоорондын улс төрийн харилцаа хурц зөрчилтэй байгаатай холбоотой байх. Жишээ нь Европ валютын ханшийн асуудалд нэлээд нямбай хандаж байна» гэв.

    Европ Хятад улстай яриа хэлцээ хийхдээ зааварлаж сургах хандлагаас ангижрах хэрэгтэй гэж шинжээчид тэмдэглэв. БНХАУ-ыг зах зээлийн эдийн засагтай улс гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар хэлэлцээ хийж эхлэвэл ЕХ бүх зүйлийг уялдуулан зохицуулах шаардлага гарна. Магадгүй ямар нэг асуудлаар найр тавьж болох байх. Дан хөрөнгө оруулалтаар эдийн засгийн өсөлтийг хангаж чадахгүй гэж Бээжингийн их сургуулийн Эдийн засаг, менежментийн сургуулийн профессор Патрик Чованек үзэж байна. «Хятад улс Итали төдийгүй ЕХ-г аварч мэднэ. Тус улс зах зээлийг эд хөрөнгөөр дүүргэх боломжтой. Гэвч хэтдээ санхүүгийн их хэмжээний нөөцтэй Хятад улсаас Европт хөрөнгө зээллүүлсээр байх юм бол байдал даамжирна.Хятадтай хийж буй худалдааны нь алдагдал евро бүст тулгамдсан хүнд түвэгтэй асуудлын нэг болсон. Бээжин ЕХ-д хөрөнгө зээллүүлэхийн оронд бараа бүтэгдэхүүн худалдаж авбал өсөлтийг сэргээж болно» гэж Патрик Чованек хэллээ.Сүүлийн 6 жилд БНХАУ-аас европын эдийн засагт оруулсан хөрөнгө 6 дахин, дэлхийн эдийн засагт 20 гаруй дахин нэмэгджээ. Хятад улс орд газар, технологи, үйлдвэрийн газар тухайлбал дэлхийд нэрд гарсан Volvo, MG Rover, Cerruti, Thompson  зэргийг  худалдан авчээ. Хятад хүн бүр испанийн  хундага дарс хэд хэдийг уувал испанийн аж үйлдвэрийг аварч болно гэж Хятадын дэд ерөнхий сайд Ли Кэзяны хэлсэн нь мэргэн үг боллоо. Италийн эрх баригчид Бээжинтэй хэлэлцээ хийж байгаагаа нуухгүй байна. БНХАУ-тай валютын нөөцийн  хэмжээгээр тэнцэх улс алга. Италийн парламентын батласан үндэсний эдийн засгийг аврах төлөвлөгө олон тэрбум  евро хэмнэхийг шаардаж байна.Ромд парламентын дэргэд эсэргүүцлийн жагсаал хийж, үндэсний үйлдвэрчний эвлэл хүмүүсийг шинэ шинэ арга хэмжээнд дайчлах бодолтой байгаа нөхцөлд Италийн эрх баригчид манёврлах аргагүй болсон мэт байна.