Олон  улсын    Олимпийн Хороо /ОУОХ/ Сочийн Олимпийн объектуудыг барьж байгуулахад  дэвшилт гарч байна гэж тэмдэглэв.  Энэ тухай 2014 оны Олимпийн тоглолтууд болох хотод ээлжилт айлчлал хийснийхээ дараа ОУОХ-ны зохиуцуулах комиссийн  тэргүүн Жан Клод Килли мэдэгдэв. Ихэнх объектуудад энэ өвлөөс туршилтаар тоглолтууд зохиогдох юм. 2014 оны Сочи хотын  Өвлийн Олимпийн тоглолтуудад  13 томоохон спортын байгууламжийг байгуулах бөгөөд  уулын цаны 4 амралтын газар болон  150 км урт зам тавьжээ. Олимпийн бүх барилга байгуулалтыг  хоёр хэсэгт хуваажээ. Эргийн орчимд биеийн тамир спортын 6 ордонтой  Олимпийн парк сүндэрлэж байна. Эд бүгд давтагдашгүй  сайхан. Тоглолтын хоёр талбайтай шайбатай хоккейн том ордон, дэлхийн ижилгүй бөгөөд, нэг талд нь бэлтгэл сургууль, нөгөөд нь тоглолт  явуулахаар байгуулжээ. Энэ бол бөмбөгөр оройтой байрьсан ганцхан объект бөгөөд, түүний талбай 30 мянга орчим квадрат метр.

         Мөсөн том талбайг 2012 оны 5-р сард ашиглалтанд оруулах юм. Олимпийн дараа спортын, хөгжөөн цэнгээний арга хэмжээний төв болох юм. Барилгачид мөсөн гулгалтын ордонг хугацаанаас нь гурван сарын өмнө  буюу 2012 оны 4-р сард ашиглалтанд өгөхөөр шамдацгааж байна. Энд уран гулгалт болон шорт трекийн  төрлийн тэмцээн явагдах юм.  Энэ барилгын гадна талыг  ер бусын өвөрмөц  материалаар бүрэх  юм гэж барилгын ерөнхий инженер Сергей Камин тэмдэглээд «Барилгын ер бусын өвөрмөц бүрхээс нь угсарч, салдагт байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүрхээс зарим тусгай хэсгүүдээс  гүрний зарчмаар, эргээр бэхлэгдэнэ. Эн бүх ажил нь маш нарийн ажил» гэв.

    Өөр нэг гайхамшигтай зүйл гэвэл тэшүүрийн төв. Дэлхийд анх удаа халуун  бүс нутагт баригдаж байгаа гэж төслийн удирдагч Анатолий Орлов хэлээд «Энд өндөр хурдтай мөсөөр хангах,  мөсөн талбайн цаг уурын үзүүлэлтийг хангахад  нэмэгдэл техникийн  төхөөрөмжийг бий болгох  зүй ёсны шаардлага гарч байна. Тамичрдад дэлхийн болон олимпийн дээд хэмжээний үзүүлэлтүүдийг  гаргах тийм боломжийн гулгаагаар хангах ёстой юм» гэлээ. Тэшүүрийн төвийн барилга 2012 оны 9-р сард ашиглалтанд орох юм.  Харин уулын цаны замыг энэ оны 12-р сард нээхээр төлөвлөж байна.  Анхны тестийн тэмцээн 2012 оны 3-р сард явагдах гэж байна. ”Сочи-2014” оны Олимпийн зохион байгуулах хорооны илүүтэй амжилт ОУОХ-ны Зохицуулах комиссийн тэргүүн Жан Клод Киллийгийн үзэж буйгаар эдгээр тоглолтуудад  сонирхол нэмэгдэх болсонд оршиж байгаа юм.  “Орос улс тэр чигээрээ Сочийн Олимпийн тоглолтуудыг дэмжин оролцож  байна” гэж тэр тэмдэглэжээ. Зөвхөн “Сочи-2014” соёлын арга хэмжээнд гэхэд л сая гаруй хүн оролцжээ.