Каирын үйл явдал дахин давтагдахаас  болгоомжлон Израиль улс Иорданаас өөрийн  ЭСЯ-ны ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж байна. Өнөөдөр Амманд  “Сионист элчин сайдын яамыг йорданы нутгаас зайлуул” гэх утгатай уриа лозунг  дэвшүүлсэн олон нийтийг хамарсан жагсаал зохион явуулахаар төлөвлөжээ. «Фейсбук» сүлжээнд гадаа гудамжинд гарч жагсахыг уриалжээ. Энэхүү жагсаалд хэдэн мянган хүн оролцох бодолтой байна. Хэрвээ босогчид израилийн дипломат төлөөлөгчийн газрыг эзлэн авахгүй  бол  ням гаригт байгууллага ажлаа сэргээхээр төлөвлөжээ.  Өнгөрсөн баасан гаригт Каир дахь Израилийн ЭСЯ руу  уур хилэн нь бадарсан хэсэг хүмүүс дайрч, эзлэн авсан юм. Египетийн тусгай албаныхан арай ядан ЭСЯ-ны ажилтнуудыг  нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн юм.