Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (МАГАТЭ), Оросын «Сколково» инновацийн төв хамтран ажиллахаар тохиролцов. Талууд эрдэм шинжилгээний төдийгүй арилжааны хүрээнд хамтран ажиллана. Цөмийн технологийн шинэ шинэ зах зээлд хамтран гарах гол зорилго тавьжээ. «Сколково» ба МАГАТЭ-гийн төлөөлөгчдийн Вена хотноо хийсэн уулзалт Москвад хамтын ажиллагааны асуудлаар хийсэн зөвлөлгөөний үргэлжлэл боллоо. Тухайлбал цөмийн анагаах ухааны салбарт хэтийн төлөвтэй төслийг харилцан эрэхээр тохиролцожээ. Түүнчлэн дан ШУ-ны хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон гэж «Сколково» цөмийн нэгдлийн удирдагч Денис Ковалевич мэдээлээд: «Сколково» МАГАТЭ хоёр боловсролын хамтарсан  хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. МАГАТЭ бол эрчим хүч төдийгүй анагаах ухааны салбарт тусгай хөтөлбөрийг зохиодог цөмийн салбарын гол байгууллагын нэг юм. Энэ нь оросын судлаач, эрдэмтэдийг олон улсын хөтөлбөрүүдэд оролцуулах төдийгүй оросын практик ажиллагааг гадаадынханд танилцуулах  маш сайхан боломж» гэлээ.

     Ойрын үед МАГАТЭ «Сколково»-гийн дэргэд өөрийн албаны газрыг нээх юм. Арилжааны төслүүдийн тухайд гэвэл МАГАТЭ цөмийн технологи сулхан хөгжсөн орнуудад шинэ шинэ зах зээлд гарах замыг аль хэдийнэ эрэж эхлэсэн. Жишээ нь африкийн орнуудыг үүнтэй холбогдуулан дурдаж болно. «Сколково»-той хамтран ажилласнаар энэ үйл явцыг хурдасгана гэж агентлагийн төлөөлөгчид найдаж байна. Тэр ч байтугай оросын инновацийн төвийг МАГАТЭ-гийн ивээл дор үйлдвэрлэл, эмнэлгийн технологийн солилцооны системтэй холбоно гэж Денис Ковалевич мэдэгдээд «МАГАТЭ дэлхийн эмнэлгийн байгууллагуудад янз янзын төрлийн изотоп нийлүүлэх ажиллагааг уялдуулдан зохицуулах уян хатан хэлбэрийг бий болгохоор төлөвлөжээ. Саяхан Канадад изотоп молибден-99 үйлдвэрлэж байгаа реактор жагсаалаас гарав. Тэр үед  ийм изотоп дутагдаж, олон өвчтөнд онош тавих ажил саатаж, хорт хавдрын эсрэг эмчилгээ хүндрэв. Ийм тохиолдлоос сэрэмжлэхийн тулд Орос улс мэт  молибден төвлөн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж, дэлхийн янз бүрийн цэгт жижиг үйлдвэр, изотоп үйлдвэрлэгчдийг нэгтгэх хэрэгтэй. Ямар нэг төрлийн изотоп зах зээлд дутагдвал эдгээр үйлдвэрийг эрэлтийг хангахад дайчилж, хомсдолыг  нөхөж болно. Эдүгээ МАГАТЭ хамтын ажиллагааны чухам ийм системийг төлөвшүүлэхийг оролдож байна. Оросын талаас «Сколково»  агентлагийн түнш болох асуудлаар тохиролцсон» гэв. Олон улсын атомын энергийн агентлагтай хэлхээ холбоо тогтоосон нь «Сколково»-гийн энэ долоо хоногт гаргасан амжилтын нэг юм. Одооноос Сингапур инновацийн хотхоны  ажилд идэвхтэй оролцох тухай урьд нь мэдэгдсэн билээ. Сингапур дээд зэргийн технологийн хүрээнд Сколково»-той хамтран ажиллана. Тоног төхөөрөмж нийлүүлж, компьютер, тооцоолон бодох техникээр хангах төдийгүй шинэ шинэ программыг хамтран боловсруулах юм.