Ираны Агаарын зэвсэгт хүчний тэргүүн Хасан Шахсафи энд хийсэн мэдэгдэлдээ, тус улсын баруун-хойд хэсэгт явагдаж байгаа цэргийн  сургуулилтын үеэр хамгийн сүүлийн үеийн өөрөө тэсрэгч бөмбөг, өөрийн үйлдвэрийн пуужингийн туршилтыг явуулсан гэжээ. Энэ тухай ираны мэдээллийн ФАРС агентлаг мэдээлжээ. Түүний ярьснаар, хээрийн  сургуулилтын явцад байлдааны  сөнөөгч,  амдан сөнөөгч  “Сакех”  пуужин болоод холын зайны агаарын “ухаантай” бөмбөгийг  туршижээ.