Холбооны сансрын агентлагаас Холбооны сансрын хөтөлбөрт багтсан сансрын аппаратуудыг даатгах саналыг засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулж байна. «Прогресс» сансрын ачаа тээврийн  хөлөг бүхий «Союз-У» зөөгч пуужинг хөөргөх үеэр осол гарсаныг нийтээр мэднэ. Зөөгч пуужингийн 3 дахь угсрааны хөдөлгүүрийн техникийн гэмтлээс болж ачаа тээврийн хөлгийг алдав. Гэвч  хэдэн өдрийн дараа шинэ сансрын  хөлгийг Байконур сансрын буудалд байрлуулж, нислэгт бэлтгэж эхлэсэн. Сансрын үйл ажиллагааны тухай хууль ёсоор Оросын сансрын агентлаг гуравдагч этгээдийн өмнө хариуцлагыг даатгах ёстой. Түүнийг зайлшгүй даатгал гэдэг. Агентлаг сансрын аппаратыг сэргээж ажиллуулахын тулд даатгахыг сонирхож байна. Даатгалын төлбөр сансрын аппаратын өртөгөөс нэлээд бага боловч  пүүсүүд хэвийн ажиллахад нь тусладаг. Гэвч сансрын даатгалын тухай тусгай хууль шаардагдаж байна гэж Оросын сансрын агентлагийн дэд дарга Виталий Давыдов хэлээд «Төсвийн хөрөнгөөр хөөргөдөг. Бид одоо тулгарсан асуудлуудыг харгалзан жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн хүрээнд  нөөц хөлөгт төсвөөс хөрөнгө авсан. «Прогресс»-ын тухайд гэвэл асуудлыг шийдвэрлэхэд туслах нөөц аппарат байгаа. Жолоодлогот аппаратуудын талаар ч ийм байна. Холбооны ашиг сонирхолын төлөө  үйлдвэрлэж буй аппаратуудыг даатгах саналыг бэлтгэж байна» гэв.

    Өөрөөр хэлвэл хосгүй сансрын аппаратыг даатгахад хөрөнгө гаргаж байна. Иймээс Оросын сансрын агентлаг жишээ нь  11-р сард  Ангараг гаригийн Фобос дагуул руу зүглэх «Фобос-Грунт» аппаратыг даатгаж чадахгүй. Тэр тусмаа үйлдвэрлэгч нь өөрийн хөрөнгөөр даатгахгүй. Иймээс онцгой тохиолдолд шинэ сансрын аппарат бүтээхэд хэцүү юм. Юуны түрүүнд ус цаг уур судлалын ба биологийн аппаратуудын даатгалыг санхүүжүүлэх хэрэгтэй. Харин «Союз», «Прогресс» буюу ГЛОНАСС системийн хиймэл дагуулуудад төсвийн баталгаа тийм их шаардагдахгүй байна. Учир нь нөөц аппаратыг онцгой тохиолдолд ашиглаж болно. Даатгалын зарчим ямар байх? Даатгалын систем байх уу эсвэл төрөөс эрсдлийг хариуцах уу? Энэ талаар олон улсын туршлагад тулгуурвал зохино гэж «Ингосстрах» компанийн ерөнхий захирлын орлогч Николай Галушин үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Ийм төрлийн даатгал дэлхий даяар хөгжсэн юм. Эрсдлийг даатгах тусгай компаниуд ажиллаж байна. Сансрын аппаратыг хөөргөх нь хамгийн хүнд түвэгтэй үе юм. Мөн үе  хэдэн цаг үргэлжилдэг. Зөөгч пуужин буюу сансрын аппарат сөнөх аюул тулгардаг. Иймээс манайд дэвшүүлсэн санаачилгын хүрээнд ямар хөлөг багажийг хэний хөрөнгөөр даатгах зарчимын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Олон улсын практик ажиллагааны тухайд гэвэл арилжааны ба эрдэм шинжилгээний зорилгоор хийх бүх хөөрөлтийг даатгаж байна. Зөвхөн цэргийнхнийг даатгахгүй. Мөн загварыг бид ч жишээ болгон ашиглаж болно» гэв. Энэ талаар буурьтай шийдвэр гаргах хэрэгтэй. Харин даатгалын технологи бол нарийн түвэгтэй асуудал биш гэж шинжээч үзэж байна. Үүний хамт бусдын туршлагыг харгалзан хөрөнгөө хэмнэж болно.