Японы Фукусима мужид АЦС дээр  гарсан ослоос хойш цацрагт хордсон  2 мянган квадрат  км буюу мужийн нутаг дэвсгэрийн долооны нэг газрыг эргэлтээс хаслаа.  Ийм дүгнэлтийг  Японы байгаль орчны яамны хуралдаан дээр  шинжээчид хийжээ. Токиогийн их сургуулийн профессор Юити Моригутийн тооцоолсноор 100 сая шоо газрыг хэрэглээнээс хасах болоод байгаа аж. Өнгөрсөн 3-р сард тус улсад гарсан байгалийн сүйрлийн улмаас  “Фукусима-1” АЦС-ыг тойрсон газрын экологийг эрүүлжүүжлэх ажил ойролцоогоор  20 жил хийгдэх юм.