Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган лхагва гаригт Палестины засаг захиргааны  тэргүүн Махмуд Аббастай Каирт уулзсан гэж египтийн ХМХ уламжилжээ. Уулзалтаар НҮБ-аар Палестин улсыг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ. Каир дахь Палестины засаг захиргааны төлөөлөгч  Барак аль-Фарра  Эрдоган, Аббас нар палестин улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд  Түркийн баримтлах байр суурь,хүчин чармайлтыг хэлэлцсэн гэжээ.  Арабын орнуудын лигийн хуралдаан дээр түркийн ерөнхий сайд “Ойрхи-Дорнодын шудрага ёс, энх тайвны бэлэг тэмдэг болох  палестин улсын далбааг мандуулахыг” уриалжээ.  Үүний өмнө энэ долоо хоногт Эрдоган мэдэгдэлдээ дэлхийн хамтын нийгэмлэг палестин улсыг хүлээн зөвшөөрөх ёстой “гэжээ.