Муаммар Каддафи НҮБ-ын АЗ-ийг түүний төрөлх хот Сиртыг “НАТО-гийн зэрлэг хүчнээс “ хамгаалахыг уриалжээ. Ийм утгатай захидлыг хурандаа сирийн телевизийн сувагт ирүүлжээ. “Хэрвээ Сиртын хувь тавиланг шийдэхгүй юм бол, энэхүү гэмт хэргээс хамгаалахын тулд бид шийдвэртэй арга хэмжээ авах болно “ гэж Каддафийн НҮБ-д хандсан илгээлтэд дурдьжээ. Сүүлийн үеийн мэдээнээс үзвэл, Сиртийн ширгэсэн Эль-Вади аль-Ахмар голын орчимд хүчтэй тулалдаан болж байна.  Сиртаас 50 км зайтай Харава хотын талаас босогчид  танк, их буу, пуужингаар цохилт өгч байна. Гэхдээ Каддафийн тал  дээрх цохилтуудаас амжилттай хамгаалаж, хариу цохилт өгч байгаа аж.