Буриад улсад МУ-ын ерөнхий сайд С.Батболдын айлчлал болж байна. Өнөөдөр тэр Иволгины хийдийг үзжээ. С.Батболд, Улаанбаатар хотын захирагч нар Улаанбаатарын шашны дээд сургуулийг дүүргэсэн   тус хийдийн  хамба лам Дамба Аюшеев, дөрвөн ламд “Нийслэлийн хүндэт иргэн” шагналыг гардуулжээ. Төрийн дээд шагнал “Эрдэнийн Очир“ одонг өөрийн бие баралтаараа олныг гайхшруулдаг Итгэлт хамбыг шагнасан нь сенсац боллоо. Дашрамд хэлэхэд, энэхүү одонг түүнд 100 жилийн өмнө Монголын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгосон байжээ. 1911 онд Монгол улс Хятадын манжийн дарлалаас чөлөөлөгдөхөд Итгэлт хамба монголын шинэ засгийн газрын төлөөлөгчдийг   II Николай хаантай уулзахад  туслаж байжээ. Үүний дүнд монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орос-монголын гэрээ байгуулагдсан аж. Үүнээс хойш энэхүү шагналын нэр хүнд буурсан байв. Монголын эрх баригчид нэр хүндтэй энэ одонг анх байсан загвараар сэргээжээ. Өнөөдөр МУ-ын ерөнхий сайд Итгэлт хамбын хувцсанд зүүжээ. Иволгины хийдэд  монголын төлөөлөгчид  - сайд нарын бүрэлдэхүүнтэй, Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүд нар орж мөргөл хийж, хийдийг үзэж сонирхов. Итгэлт хамбын хийдэд төлөөлөгчид хагас цаг болов. “Гайхалтай юм шүү!” гэж ерөнхий сайд хийдээс гараад хэлэв.