Өнгөрсөн оны 1-р сард  Америкийн тагнуулын алба Хятад улсад дунд зайны амдан сөнөөх пуужингийн системийг туршсан тухай мэдээг урьд нь авсан байжээ.  Энэ нь Викиликс сайтын нийтлэсэн баримт бичгээс илт байв.  Олон түмэнд ил тод болсон цахилгаан  2010 оны   1-р сарын 9-нд Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хилари Клинтоны гарын үсэг  зурсан “нууцын” зэрэглэлтэй  цахилгаан байв. Шинжээчид энэхүү цахилгаан утас нь АНУ-ын Төрийн департаментын олон мянган нууц баримт бичгүүдээс хамгийн шуугиан тарьсан, сайт үүсгэн байгуулагчдын гарт орсон баримт бичгүүдийн нэг байсан гэгч үзэж байна. Викиликсийн  нийтлэлүүдэд итгэх юм бол Хятад улс маш нууц туршилт явуулахаас хоёр хоногийн өмнө  Вашингтонд энэ тухай мэдэгджээ.  Ингэхдээ АНУ нь бүх нарийн ширийн зүйлүүдийг мэдэж байжээ. Хэдэн сарын хэдэнд, пуужингийн төрөл, хаанаас хөөргөх болон бай болоод  туршилтын зорилгыг хүртэл.  Тэрч бүү хэл Вашингтон нь /холбоотнууд болох / Австрали,  Канад, Их Британи, Шинэ Зеландыг туршилттай холбогдуулан ам дуугүй хамхиж байхыг хатуу сануулж байжээ.   Энэ  бол ойлгомжтой л хэрэг юм. Яагаад гэвэл мэдээллийг тагнуулын аргаар авсан байгаа бөгөөд түүнийг тараах нь цаашид хятадын батлан хамгаалах хөтөлбөрийн хөгжлийн талаар мэдээлэл авахад саад болно гэсэн үг.

         Бидний үзэж буйгаар,     Хятадын дунд зайны  пуужингийн амдан сөнөөх систем нь  АНУ ын хувьд гэнэтийн юм биш бололтой.  Вашингтон  хятадын зэвсэгт хүчний чадавхи, цаашдын хөгжлийг  адил тэнцүү үнэлж байна гэж Орос улсын  цэргийн шинжээч, профессор  Вадим Козюлин хэлээд: «Америкийн тусгай албууд  Хятадын пуужингийн системийн талаар төдийгүй пуужингийн хөтөлбөрийн тухай ч мэдэж болох юм. Хятад улс батлан хамгаалах системийн  технологийн боловсруулалтанд  тэргүүний гүрэн болж  байна. Өнөөдөр Хятад улсыг америкийн тусгай албаныхан нүд салгалгүй харж байна.   Бид америкийн тусгай албаны төсөв маш их  гэдгийг мэднэ. Миний бодоход доллар бол ялагдах хамгийн үр ашигтай зэвсэг. Долларын эсрэг нэг ч гаалийн ажилтан, нэгч хилчин, нэгч нууц тээгч зогсож чадахгүй. Түүнчлэн, бас тэгээд америкчууд гайхалтай техникийн төхөөрөмжтэй - сансрын байршлыг ажиглах, радио-цахим тагнуул.  Тиймээс техникийн төхөөрөмжөөр авч чаддагүй юм гэхэд тэд доллароор  нууцыг худалдаж авах боломжтой юм» гэлээ.

    Эдийн засгийн дээд сургуулийн  профессор Алексей Маслов, үүний эсрэг бодож байгаа. Тэр Викиликсийн нийтлэлд болгоомжтой хандахыг уриалж байна. Алексей Масловын хувилбраар энэхүү мэдээлэл нь санаатайгаар тараагдсан байж болох аж. «Хятадтай холбоотой  Викиликсийн мэдээллийн тал хувь нь буруу ташаа, худал  байж болох юм.    Хятад улс цэргийн тагнуул сайн хөгжсөн, мэдээлэлийг  нууцлаж чаддаг. Иймээс БНХАУ-ын цэргийнхний хүрээнээс АНУ-ын реакцыг ажиглах зорилгоор санаатайгаар   мэдээллийг тараадаг» гэж Алексей Маслов хэллээ. Хятад улс АНУ-ыг туршилт хийх гэж байгаа тухай сануулсан  байж болох юм. Нэгдүгээрт, илүү хурц байдлаас зайлсхийн, хоёрдугаарт, Америкийн ПДХС-тэй өрсөлдөн,  тэнцүү бодлого явуулж буйгаа харуулахыг хичээж байна  гэж  Алексей Маслов үзэж байна.

    Түүнчлэн, хятадын цэргийнхэн  энэхүү нууц мэдээлэл тарсанд маш эмзэг хүлээж авсан. Хятадын нэрт шинжээч, чөлөөнд гарсан хошууч-генерал Сюй Гуанюй америкийн тагнуулын газар нь Хятадын цэргийн өндөр албан тушаалын хүрээнийхнээс авсан гэж үзэж байна.  Түүний үзэж буйгаар, хятадын хээрийн полигоны пуужингийн ер бусын идэвхжилтийгттехникийн тагнуулын хэрэгслээр л авч болох аж. Гэхдээ пуужингийн загвар, туршилтыг хэзээ явуулах он, сар, өдөртэй  ийм өндөр нууцлалтай мэдээллийг дотроос авч болох бөгөөд, өөрийн эх орноос урвасан хүн л өгнө гэжээ. Жинхэндээ яасныг бүү мэд. Хэлхэд хэцүү. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ түүх тагнуулын ажиллагаатай холбоотой байж болох юм. Гэхдээ одоогоор Викиликс нь БНХАУ болон АНУ-ын хурц сөргөлдөөний багахан хэсгийг ялимгүй нээсэн нь тодорхой.