Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай Гэрээг ОХУ-ын  Хабаровск хотын  захиргаа, Хятадын Харбины эрх баригчид  Олон улсын хамтын ажиллагааны хорооны уулзалтын   хүрээнд  өнөөдөр үзэглэжээ.  Хятадын  хилийн чанадад  худалдагдаж байгаа бараа бүтээгдэхүүн нь  зөвхөн чанартай байх ёстой гэсэн улсын шийдвэртэй холбогдон уг баримт бичгийг үйлджээ гэж Хабаровск хотын захирагч Александр Соколов мэдэгдэв. Түүнчлэн, Харбины төлөөлөгчид Хабаровск хотын захиргааны хуралдаан дээр  нилээд хэдэн барилгын төслүүдийн санал тавьжээ.  Тухайлбал,  Хэйлунзяны барилгын компани оросын хотод зочид буудлын шинэ сүлжээ байгуулах,  хотын захад шинэ орон сууцны хороолол барьж эхлэхийг санал болгов.