Ливийн ШҮЗ НҮБ-д хандан тус байгууллагыг  улсын хууль ёсны цорын ганц төлөөлөгчөөр   хүлээн зөвшөөрөхийг хүсчээ.  Хүсэлтийг Ливийн  ШҮЗ-ийн Гүйцэтгэх хорооны тэргүүн Махмуд Жибриль НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлжээ. НҮБ-ын ЕА-н 66-р чуулганы дарга Насер Абдель Азиз ан-Насер захидлыг авсан даруйдаа бүрэн эрхийг хянах хороонд явуулна гэв. Хүсэлтийг хэлэлцсэний дараа  ЕА  бүрэн бүрэлдэхүүнээрээ санал хураалт явуулах юм. Ан-Насерын  ярьснаар, үүнд нэлээд хэдэн өдөр шаардагдах аж.