Москва хотод БРИКС /Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ/ группыг судлах  үндэсний хороо байгуулагдлаа. Түүний үүсгэн байгуулагчид “Оросын ертөнц” сан, Оросын ШУА боллоо. Шинэ механизм нь Орос улсын байр суурийг олон улсын тавцан дээр үр ашигтай явуулахад  ач холбогдолтой гэж  шинжээчид үзэж байна.Төслийн санааг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  энэ оны 4-р сард Хятадын Хайнанд болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр  гаргаж тавьсан юм.  Шинэ хорооны гол зорилго нь Орос улсын ГХЯ-ны улс төрийн нөөцийг гишүүн орнуудын шинжээчдийн саналтай нэгтгэх явдал юм.  Өөрөөр хэлбэл, шинэ бүтэц нь БРИКС-ийн бүлгэмд орж буй орнуудын хөгжлийг судлаж байгаа  Оросын хүрээлэнгүүдийг холбох зорилготой юм.    Ингэхдээ хамтын ажиллагаатай таван орны  шинэ чиглэлийг боловсруулах эрдэмтдийн ажлыг идэвхжүүлж, олон улсын солилцоо хийн, хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.  Шинэ байгууллагын санхүүжилтийг  улс хооронд, томоохон бизнесийн салбарын төлөөлөгчидөд  хуваан гаргана.

         Орос улсад БРИКС-ийн үндэсний хороо байгуулагдаж буй нь нэгдүгээрт, БРИКС-ийн групп өөрийн  байр суурийг бодитоор үнэллэж байгаа юм гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хэлээд: «Энд БРИКС бол евро-азийн үндэсний биш, харин  Орос, Энэтхэг, Хятад, Казахстан, Бразил улсууд оролцсон  төсөл юм. Одооноос энд санхүү-эдийн засгийн чиглэл давуутай байх болно.  Өөрөөр хэлбэл,   дэлхийн шинээр уран барилгыг байгуулах гэсэн оролдлого  юм. Ингэхдээ үндэсний валютанд аажмаар шилжих бөгөөд валютын сангаа нэмэгдүүлсээр байх болно.  Харин Орос улсын НҮБ-ын АЗ-ийн гишүүний хувьд,  Оросын гүйцэтгэх  үүрэг их байх болно. Тиймээс энэхүү нэгдлээс давуу байхын тулд,өөрийн суурийг нарийн тодорхойлох нь чухал юм» гэлээ.

   Өнөөдөр Орос улс БРИКС-ийн бүлэгт   “алтан дундажийн ”үүрэгтэй байна гэж Сергей Лузянин үзэж байна. Тиймээс  хамтын ажиллагааны, жишээ нь эрчим хүчний гэсэн  ганцхан чиглэлийг хөгжүүлэх хэрэггүй юм. Гэхдээ бас бүгдийг нь барьж авахын ч хэрэггүй.  Хамгийн гол нь урьтал зүйлийг зөв харах нь зүйтэй юм гэж  шинжээч үзэж байна.  Шинэ үндэсний хороо нь орнуудын  эрдэмтэн, дипломатуудыг нэгтгэн,БРИКС-ийн асуудлыг шийдвэрлэхэд туслах ёстой юм. “Тавыг” судлах Үндэсний хороог байгуулахыг өнөөгийн амьдрал шаардаж байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.  Өнөөдрийн байдлаар БРИКС-ийн орнууд нийлээд дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал хувийг хангаж  байна. Энэ нь дэлхийн газар нутгийн 30 %, дэлхийн хүн амын 45 %, дэлхийн ДНБ-ний 25 % . Иймээс Орос улс энэхүү томоохон байгуулагад нэгдэх нь эх орны эдийн засгийг шинэчлэхэд гадаад таатай нөхцөлийг бий болгох нөлөөтэй төдийгүй Москвагийн гадаад бодлогын байр суурийг дэлхийн тавцан дээр бэхжүүлж буй юм.  Үүний үр дүн ч гарч байна. Жишээ нь БРИКС-ийн хүчин чармайлтын дүнд 2013 онд ОУ  Валютын сангийн санхүүгийн квотыг  “тавын” талд нэмэгдүүлэхээр болсон юм.  Нэгдлийн орнуудын төлөөлөгчид ОУВС өндөр алба хаших боломжтой болсон юм.