Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ / гишүүн-орнууд ойрын үед өөрийн гэсэн рейтингийн агентлагтай болохоор төлөвлөж байна гэж  ШХАБ-ын ажил хэрэгч зөвлөлийн тэргүүн, Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцев мэдэгдэв.  Рейтингийн агентлаг нь зарим тохиолдолд нилээд хэдэн эдийн засгийн  яам, байгуулагуудаас ч илүү хүчтэй байдгийг  Д. Мезенцев цохон тэмдэглэв. Одоогийн байдлаар санхүүгийн эх үүсвэр, агентлагийн ажлын механизм болон аргуудыг  нь хэлэлцэж байгаа гэж Интерфакс агентлагт ШХАБ-ын дэргэдэх   ОХУ-ын тусгай төлөөлөгч Леонид Моисеев хэлжээ.