Төмөр замын машины аж үйлдвэрийн хүчирхэг нэгдлийг  Уралын Свердловск мужид байгуулж байна. 40 орчим үйлдвэр түүний дотор «Уралын бух тэрэг»-ний завод болон оросын «Синара бүлэг», «Сименс» компанийн оролцоотой орос-германы хамтарсан үйлдвэрүүд  түүнд багтах юм. Шинээр хэд хэдэн ангилалын бух тэрэг сүүлийн дөрвөн жилд Свердловск мужад үйлдвэрлэжээ. Ачаа тээврийн шинэ цахилгаан бух тэрэг сүүлийн ололт нь юм. Саяхан мөн том зүтгүүр 9000 тонн жинтэй  галт  тэрэгийг Уралын нурууг дамжин  гаргав. Уралд өрген дэлгэрсэн  чулууны нэрээр түүнийг «Боржин» гэж нэрлэжээ. «Сименс» компанийн төлөөлөгч Михаил Двойшес хэлэхдээ: «Энэ нь «Уралын бух тэрэг» хамтрасан үйлдвэрийн боловсруулалт юм. «Синара бүлэг», «Сименс» компаниуд үүнд хувь нэмрээ оруулсан» гэв.

  Оросын орчин үеийн шинэ ачаа тээврийн анхны цахилгаан бух тэрэг юуны түрүүнд Уралын бүс нутаг, Баруун Сибирийн байнгын гүйдлээр цахилгаанжуулсан замуудад ажиллана. Цахилгаан бух тэрэг туршилтыг амжилттай давж, төмөр замд ажиллах зөвшөөрлийн бичиг авсан байна. Ийм 200 гаруй цахилгаан бух тэрэг үйлдвэрлэх гэрээг «Оросын төмөр зам» компанитай байгуулжээ.Хэлэлцээр ойролцоогоор 1 тэрбум еврогийн өртөгтэй. Эдүгээ Свердловск муж хэт хурдан галт тэрэгний эд анги үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Хөнгөн цагаанаар хавтан хийх шинэ үйлдвэр Уралд ажиллаж эхлэхийг мужийн засаг дарга Александр Мишарин  тэмдэглэн хэлээд: «Энэ нь дэлхийн шилдэг үйлдвэр байх болно. Дөрвөн метр өргөн бараг дөчин метр урт хавтанг хурдан галт тэрэг, нисэх онгоцны их биеийн үйлдвэрлэлд хэрэглэнэ. Мөн төсөлд нийт бараг 1 тэрбум доллар чиглүүлнэ» гэв.

     Өнгерсен онд төмөр замын машины үйлдвэрлэлийн өсөлт 200 хувиас давсан юм. Тус салбар 50 тэрбум рубль буюу 1,7 тэрбум долларын өртөг бүхий бүтээгдэхүүн гаргажээ. Төмөр замын машины аж үйлдвэрийн хүрээнд эдийн засгийн онцгой бүс байгуулах нөхцөл боломж мужид бий. Тэгснээр нэмэлт хөрөнгө оруулж, шинэ технологийг авч болно гэж мужийн засаг дарга үзэж байна. Мөн тээврийн машины үйлдвэрийн инженерийг бэлтгэх сургалтын төв байгуулах төслийг мужад хэрэгжүүлж байна. Уралын холбооны их сургууль, Төмөр замын академи гээд томоохон үйлдвэрийн газар, тэргүүлэх их дээд сургуулиуд төслийг хэрэгжүүлэхэд оролцож байна. Мэргэжилтнүүд их шаардлагатай байна. Учир нь  одоо Свердловск мужад 40 гаруй үйлдвэр вагон, бух тэрэг бүтээх дээр ажиллаж, 13 загварын вагоныг үйлдвэрлэлд нэгэн зэрэг нэвтрүүлж эхэллээ.