Кабулын нилээд хэдэн дүүрэгт гарсан  талибуудтай тулалдсан байлдаанд     цагдаагийн  ажилтнууд, энгийн иргэд нийлсэн 14  хүн амиа алджээ.  НАТО-гийн командлал, Афганистаны ДХЯ-наас   мэдээлснээр талибуудын дайралт 19 цагийн турш үргэлжилжээ. Өнөөдөр тулалдаан дууссан байна.  Эх сурвалжуудын мэдээлж буйгаар  Афганистаны нийслэлийн төвд  мягмар гаригт нилээд хэдэн дэлбэрэлт, буудалцаан болжээ. Босогчдын дайралтын объектуудын дунд НАТО-гийн төв байр,  АНУ-ын ЭСЯ байр өртжээ.  Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фогг Расмуссен нар энэхүү дайралт нь афганистаны талд аюулгүй байдлыг шилжүүлэн хариуцуулах төлөвлөгөөнд нөлөөлөхгүй  гэж мэдэгдлээ.

Гэрэл зураг