Ази-Номхон далайн бүс нутагт эрчим хүчний хэрэглээний өсөлт огцом нэмэгдэнэ гэсэн урьдчилсан  таамгийг АНД-н эдийн засгийн хамтын ажиллагааны 31 орны Засгийн газар, бизнес эрхлэгчид гаргаад байна. Эдгээр орнуудын төлөөлөгчид Сан-Францискод  эрчим хүч, тээвэр болоод шинэтгэлд хамтын ажиллагааг бэхжүүлэх  арга замын асуудлуудыг хэлэлцэх юм.Орос улс АНД-н зах зээлийг туйлын ирээдүйтэй гэж үзэн, хамгийн эхний орнуудын тоонд энэхүү нээгдсэн боломжуудыг ашиглахыг эрмэлзэж буй юм. Үүний нэг илрэл Сан Францискогийн уулзалт  болсон юм. Тухайлбал, 2030 онд  АНД-н бүс нутгийн байгалийн хийн болон нефть, нүүрсний экспортын  нийт хэрэглээг дөрөвний нэгээр буюу 20 хүртэлх %  нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Үүний тулд түүнд  нөөцийн бүхий л бааз бий.  Түүнчлэн,  АНД-н орнуудын Орос улстай хийх эрчим хүчний  хамтын ажиллагаа нь Азийн орнуудыг транзит, улс төрийн эрсдэлээс ангижруулж буй юм. Энэ тухай Оросын ШУА-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Александр Салицкий ярихдаа: «Нийлүүлэлт найдвартай байж, Азийн орнуудын шинэчлэлийн төлөвлөгөөнд нөлөө үзүүлэхгүйн тулд  тэдгээрийг  ойрын эх үүсвэрүүдээс нийлүүлэх ёстой юм. Түүнчлэн,  үүнд болж өгвөл Африкаас болон Ойрхи-Дорнодоос нефть нийлүүлэхэд Азийн орнууд руу нэвтэрч буй цэрэг-улс төрийн хүчин зүйлүүд огт  нөлөөлөхгүй байх шаардлагатай байна.  Чухам үүнд л Азийн бүс нутагт  эрчим хүч үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон эрчим хүчийг хэрэглэх стратеги  орших ёстой юм. Орос улс эрчим хүчний томоохон нийлүүлэгчийн хувьд Азийн зах зээл дээр гарах нь энэ асуудлыг тойрсон илүү түгшүүрийг арилгахад нөлөөтэй юм» гэлээ.

   Орос улс шингэрүүлсэн байгалийн хийг Япон, Өмнөд Солонгос, АНУ, Сингапурт экспортлож байна. Орос улс мөн Хятад улс, бусад хэрэглэгчдэд  нефть дамжуулах хоолойгоор, шатахуун зөөгч онгоцоор нийлүүлж байна. Ингэхдээ энэхүү хамтын ажиллагаагны идэвхитэй үе нь сүүлийн хоёр-гурван жил болж байна.  Алс-Дорнодод байгалийн шингэрүүлсэн хий  үйлдвэрлэх завод төслийн шатандаа явж байна. Нөөцийн бааз нь Сахалины орд газар байх  юм.Орос улсаас Хятад руу байгалийн хийн хоолой болон БНАСАУ-аар дамжуулан Өмнөд Солонгос руу транзит хоолой тавих асуудлууд яригдаж байна.  Хэрвээ эдгээр төслүүд хэрэгжиж эхлэвэл   бүс нутгийн эрчим хүчний газрын зураг эрс өөрчлөгдөнө. Илэрхий арилжааны  асуудлыг эс тооцвол Хятад улстай нилээд дэвшилттэй төсөл  хэрэгжих боломжтой гэж Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн  шинжилгээний удирдах газрын тэргүүн Александр Пасечник тэмдэглээд: «Хятадтай  хийн үнийн асуудлаар бид нилээд хэдэн жил яриа, хэлэлцээ хийж байна. Одоогоор нэг их үр дүн гараагүй байна. Гэхдээ Хятадын эдийн засгийн тэсрэлт оросын байгалийн  нөөцөд тулгуурлахад хүргэх ёстой.  Өөр зам тэдэнд хэцүү байх болно.  Тиймээс хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Эрт, орой хэзээ нэгэн цагт асуудал шийдэгдэж, хийн төсөл хэрэгжих болно.  Бүхэлдээ АНД-н бүс нутаг   Орос улсын хувьд нилээд нөлөө бүхий болж байна. Түншүүд  маань бидэнгүй байж чадахгүй нь илүү их мэдрэгдэх болно.  Оросын  экспортын  энэхүү ажиллагаа нь өнөөдрийн хувьд Өрнөд рүү чиглэсэн байгаа юм» гэлээ.

    2012 онд ОХУ нь АНУ-аас АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бүрэн эрхийг хүлээн авч, Владивосток хотод хуралдааныг зохион явуулах юм.  Одооноос Орос улс хүлээн авагч орны хувьд эрчим хүч, логистик, шинэтгэл, хамтын ажиллагааны салбаруудын   “замын зургийг “ түншүүддээ санал болгоно.  Энэхүү саналыг  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хятад улсад өнгөрсөн хавар  болсон  Азийн эдийн засгийн их чуулганы үеэр тавьсан юм. Үүний дараа түншүүдэд тэдний сонирхолыг татахуйц  тодорхой төслүүдийг санал болгосон юм.  Хариуг Орос улс энэ оны эцсээр хүлээж байна. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч Дмитрий Медведевын анх удаа оролцох Зүүн-Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүлээж буй  юм.