«Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа»-ны дээд хэмжээний уулзалтын барилга байгууламжууд цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдана. «Газпром-Межрегионгаз» компани Русский арал, Владивостокод ажлаа дуусгаж байна гэж манай сурвалжлагч Денис Виноградов мэдээллээ. Байгалийн хийг Владивостокод бүр энэ оноос дамжуулж эхлэнэ. Орон нутгийн Илчит цахилгаан станцыг байгалийн хийд шилжүүлснээр агаар мандалд хаягдах хорт бодис багасана. «Алс Дорнодын цахилгаан эрчим хүчний компани» Владивосток хотын  эрчим хүчний эх сурвалжийг сэлбэн шинэчлэх хөрөнгө оруулалтын төслийг эн түрүүнд тавьж байна. Төслийг Владивосток хотыг Ази Номхон далайн бүс нутаг дахь олон улсын хамтын ажиллагааны төв болгон хөгжүүлэх» хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжүүлж байна.   

    Газпром Русский арал дээр хэд хэдэн барилга байгууламжийг шатдаг хийгээр хангах хоолой  барьж байна. Эдгээр нь нийтийн ба орон сууцны барилга байшингууд түүний дотор Алс Дорнодын холбооны их сургуулийг цахилгаан эрчим хүчээр хангах  жижиг дөрвөн Илчит цахилгаан станц билээ. Арал дээр хийх ажил бараг дууссан.12 км хийн хоолой бариад байна. «Газпром Межрегионгаз» компанийн хийжүүлэх газрын дарга Николай Зуевын мэдээлсэнээр нийт бараг 34  км хийн хоолой барих юм. Тэрээр хэлэхдээ: «Газпром мөн хоолойг 2011  оны 3-р улиралд барьж дуусагана. Гэвч хугацаанаас өмнө 9-р сард ажил дуусна. Цаашид хэрэглэгч зорилтоо биелүүлэх ёстой» гэв.

Газпром компани Владивосток болон тус хотын ойр орчимд хосгүй төслийг хэрэгжүүлж байна. Босфор Восточный хоолойн ёроолд цооног өрөмдөх ажил маш хүнд байв. Анхны хоолойг тавьсан, 2 дахь хоолойн цооног өрөмдөх ажил эхэллээ. Приморийн бүс нутгийн  хөрсний гадрагын онцлог тодорхой саад бэрхшээлийг бий болгосон гэж гэрээлэгч компанийн ерөнхий инженер Дмитрий Лоскутов хэлээд: «Өрөмдөх хоёр төхөөрөг нэг нь Назимов хойгоос нөгөө нь Русский арлаас нэгэн зэрэг ажиллаж байна. Эндхийн гадрагын онцлогийг харгалзан тохирох багаж, өрөмдөх төхөөрөг, цооногийг шавах материалыг сонгож авсан. Барилгын ажилд оролцогчдын хуримтлуулсан хосгүй туршлагыг өөр барилга байгууламжуудад ашиглаж болно» гэв.

    Русский арлаас өөр газар ч ажил үргэлжилж байна. Владивосток хотын  Илчит цахилгаан станцын  анхны агрегатыг нүүрсээс байгалийн хийд шилжүүлж эхэллээ. Түлшний үйл явцыг тохируулах автомат системийг станцад нэвтрүүлжээ. Тус станцын зургаан агрегатыг энэ онд байгалийн хийд шилжүүлэхээр төлөвлөжээ. Илчит цахилгаан станцын утаа, үнсний хаягдал зэрэг нь бүр энэ онд хоёр дахин багасаж, Владивосток хотын экологи нэлээд сайжирна.