Өмнөд солонгосын эрх баригчдыг сөргөлдөх бодлогоосоо татгалзахыг уриалсан нийтлэл  БНАСАУ-ын тэргүүн сонин “Нодон Синмунд” гарчээ.  Уг нийтлэлд Хойд, Өмнөд Солонгосын  хоорондын цэргийн сөргөлдөөн нь  “Солонгосын хойгт   эх орон нэгтнүүдийг үл итгэлцэх байдлыг нэмэгдүүлэхэд, үндэсний эвлэрэлд саад болж байна” гэж  цохон тэмдэглэжээ. “Энэ бүхэн Өмнөд Солонгосоос БНАСАУ-ын эсрэг явуулж байгаа бодлоготой холбоотой юм гэж хэвлэл тэмдэглэжээ.” Сеул цэргийн өдөөн хатгалга явуулж  арал дээр байдлыг хурцатгасан цэргийн сургуулилт зохион явуулдаг тухай  “Нодон синмун” сонин анхааруулжээ.  Пхеньян Өмнөд Солонгосыг “Хойд Солонгост архаг бодлого явуулахаас татгалзаж, хэрвээ цаашид хоёр Cолонгосын хооронд  байдлыг хурцатгахыг хүсэхгүй байгаа бол 6-р сарын сарын 15, 10-р сарын 4-ний өдрүүдийн хамтарсан 2 тунхаглалын заалтуудыг эргэн харж, хэрэгжүүлэхийг уриалжээ”. 2000 онд  Өмнөд Солонгосын тэргүүний албыг хашиж байсан  Ким Дэ Жуныг  Пхеньянд айлчлах үеэр мөн оны  6-р сарын 15-нд хамтарсан тунхаглалд гарын үсэг зуржээ. Тэр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Иртэй уулзалт хийсэн юм. БНАСАУ энэхүү баримт бичгийг хоёр солонгосын ард түмнийг нэгдэхэд  түүхэн чухал үүрэгтэй гэж үздэг юм.