Өнөөдөр Улаан-Үд хотод  МУ-ын Ерөнхий консулын газар  нээгдсэний 20 жилийн ойг тэмдэглэж байна.  Ойн арга хэмжээнд  МУ-ын ерөнхий  сайд С. Батболд оролцож байна.  Ерөнхий  сайд хэлсэн үгэндээ Улаан-Үд хотын 345 жилийн ойн баярын мэнд хүргэж, МУ-д энэ жил нилээд хэдэн тэмдэглэлт ой тохиосон гээд, тухайлбал,   Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой юм гэв. Манай хоёр ард түмнийг олон жилийн уламжлалт, найрамдалт харилцаа нэгтгэдэг төдийгүй түүхэн  шалгаруулалтуудыг хамтдаа даван туулсан юм гэж С.Батболд цохон тэмдэглэв. Хэл соёл, ёс заншил нэгтэй  Буриад улстай харилцах бидний  харилцаагаа их үнэлдэг юм. Бид цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асар их ирээдүй  байгаа гэдэгт найдаж  байна гэжээ. Хоёр бүсийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн,  Буриад улс ОХУ-ын бүрэлдэхүүнд сайн дураар орсны 350 жилийн ойн хүндэт алтан энгэрийн  тэмдэг, гадаадын иргэдэд зориулсан дээд тэмдэгээр БУ-ын  ерөнхийлөгч В.Наговицын  МУ-ын ерөнхий  сайд С. Батболдыг шагнав.