Монгол улсын ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Улаан-Үд хотод «ОТЗ» (РЖД) компанийн тэргүүн Владимир Якунинтай уулзалт хийнэ гэж Буриад улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. “С.Батболд В.Якунин нарын ярилцах сэдвүүд тодорхой бус байна” гэж мэдээлэлд дурьджээ. Монгол улсын  ерөнхий сайд Улаан-Үд хот дахь Монголын ерөнхий консулын газрын байгуулагдсаны 20 жилийн ойд оролцож, Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицынтэй уулзалт хийх юм.