Хөгжилтэй орнууд төсвөө багасгаж, ажлын байрууд бий болгох ёстой болохоос биш Хятадын эдийн засаг дэлхийг аварна гэж найдахын хэрэггүй  гэж өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Вэнь Зябао Далянд болсон Дэлхийн эдийн засгийн чуулган дээр мэдэгдлээ. “Улс орнууд юуны түрүүнд гэрээ засах хэрэгтэй”гэж Bloomberg иш татжээ. “Хөгжилтэй орнууд нь мөнгө санхүүгийн хариуцлагатай бодлого явуулах шаардлагатай байна. Одоогийн цаг үед чухал байгаа зүйл бол  цаашид Европын өрийн хямралыг  газар авахуулахгуй байх нь чухал юм” гэж Вэнь Зябао хэллээ.Хятад улс Европд хөрөнгө оруулах замаар туслахад бэлэн байгаа, гэхдээ өрийн хямралыг хянахад шаардлагатай арга хэмжээг авахад туслаж чадахгүй гэж байгаа аж. Эдгээр арга хэмжээнүүдийг  улс орнууд  өөрсдөө хийх ёстой гэж Citigroup  зөвлөх Уильям Роуде тэмдэглэжээ. Түүнчлэн, Вэнь Зябао   хятадын засгийн газар Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг хангана. Хятад  “урт хугацааны болон илүү чанартай” эдийн засгийн түвшинд хүрч чадна. Энэ нь дэлхийн тогтвортой өсөлтөнд оруулах тус улсын хувь нэмэр юм гэжээ.  .