Япон улсын аюулгүй байдлын албаныхан өнөөдөр Нанацу-дзима арлын орчимд БНАСАУ-ын 9 иргэнтэй онгоцыг саатуулсан гэж РИА Новости мэдээлжээ.  Онгоцонд байсан хүмүүс мэдэгдэхдээ:  Өмнөд Солонгос руу явах гэж байсан гэжээ.  Онгоцонд 3 эрэгтэй, гурван эмэгтэй, 3 хүүхэд  байжээ. Нэг эрэгтэй нь мэдэгдэхдээ тэр БНАСАУ-ын Армид алба хааж байсан, бусад нь түүний төрөл төрөгсөд гэжээ.Онгоцыг ойрын боомтонд хүргэж байдлыг тодруулж байна. Өнгөрсөн 6 сард ХМХ-үүдээр БНАСАУ-ын иргэд Өмнөд Солонгос руу далайгаар гарч байна гэж мэдээлж байсан юм.