Арабын орнууд  НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр Палестиныг элсүүлэхээр тохиролцжээ.  Энэ тухай Катарын шадар сайд болон  ГХЯ-ны тэргүүн Хамахд бен Жасем Аль Тани Арабын Лигийн гишүүн-орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын  хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.  Арабын орнуудын байр суурийг дагаж байгаа орнуудын тоо байнга нэмэгдсээр байна гэж тэр хэлжээ.  Арабын орнуудын сайд  нарын хуралдаанд палестины үндэсний захиргааны тэргүүн Махмуд Аббас оролцжээ.  Уулзалтанд уригдсан ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлыг хариуцсан  дээд төлөөлөгч Кэтрин Эштон арга хэмжээний зөвхөн нээлтэнд оролцжээ.