Оросын нисгэгчтэй сансрын шинэ хөлгийг 2018 оноос туршиж эхэлнэ гэж Оросын пуужин-сансрын “Энергия”  корпорацын  ерөнхийлөгч Виталий Лапота мэдэгджээ. Шинэ сансрын хөлгийн загварыг Жуковскийд болсон Олон улсын сансрын салоны үзэсгэлэн дээр “Энергия” корпораци гаргаж тавьсан юм.  Шинэ хөлөг сансрын нисгэгчтэй болон нисгэгчгүй дэглэмийн үед асуудлыг шийдэж чадах юм. Одоо техникийн төслийг боловсруулж байна гэж “Энергия” пуужин-сансрын корпорацын ерөнхийлөгчийн зөвлөх, сансрын-нисгэгч Александр Александров хэлээд: ”Энергия”онгоцны үзэсгэлэн дээр бүрэн хэмжээний шинэ хөлгийн загварыг дэлгэн харуулсан - үүнд “ Русь” нэрээр томъёолсон  буух станц байна.  Бид түүнийг цаашид “Союз” хөлгийг орлох  хувилбар гэж үзэж байгаа.  “Энергия”  уралдаант шалгаруулалтанд түрүүлсэнийхээ дараа  өөрөө хөлгийнхөө шинжийг тодорхойлсон . Энэ нь багийнханд маш тохитой байх агаад, баг буцаж ирэхэд 500 орчим кг ачааг нэмэгдүүлэх боломж бөгөөд багийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх, нислэгийг  гуч хүртэлх хоногоор сунгах зэрэг давуу талтай юм.  Өөрөөр хэлбэл, тойрог замын шинэ үеийн  хөлөг төдийгүй,Сарны зүгт чиглэх тойргийн бус хөлөгт  хэрэгтэй, тээврийн системийг  энэ хөлөг дагах юм.

   Түүнийг оруулах  төхөөрөмжүүдийн хувьд гэвэл энэ зорилгоор пуужин зөөгч  “Союз”, “Ангара” нь 16-гаас 20 хүртэлх тонн ачаа зөөх чадалтай байдаг юм. Тэдгээрт маш сонирхолтой системийг ашигладаг байна. Энэ тухай Александр Александров ярихдаа «Эхлээд зүгээр л урт хугацааны хөтөлбөрийг төлөвлөж байсан юм. Дараа нь сансрын буудал, хээрийн буух полигон   огтлолцох газар нутагт тал нутаг төдийгүй, ой мод  байхаас нэмэлт шүхрийн системийг бий болгосон.  Энэ нь эцсийн шатанд ажиллах болно. Төхөөрөмж нь газар өөрийн хөлөөр суух болно. Өөрөөр хэлбэл, “Союз” хөлөгнийхөөс тэс өөр газардах систем  байх юм.  Ингэснээр,  эхлээд хөдөлгүүр ажиллаж, дараа нь шүхрийн систем, түүний дараа зөөлөн газардалт байх болно» гэлээ. Ийм маягийн  систем нь бүтээлч санаачилгыг төдийлөн шаардаад байдаггүй, үүнтэй холбогдоод  жин ч төдийлөн    нэмэгддэггүй юм.  Шинэ хөлөг онгоц олон удаагийнх. Түүнийг 15 удаа хүртэл ашиглаж болно.  Тиймээс түүнийг бууж ирсэний дараагаас л дараагийн нислэгт бэлдэж, цэнэглэх цэгт нь авчирч байх юм. Шинэ хөлгийн анхны нислэгийг 2018 онд Алс-Дорнодын “Восточный”сансарын буудлаас хөөргөхөөр төлөвлөж байгаа юм.