Нью-Йоркод  өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дахь удаагийн чуулган нээгдлээ. Энэ удаагийн хуралдааны гол сэдвийн нэг  Палестины үндэсний захиргааны  Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх оролдлого байх юм.  ПҮЗ-ны төлөөлөгчид 9-р сарын 20-нд Палестиныг бие даасан улсаар зөвшөөрүүлэх асуудлыг тавихаар төлөвлөж байна. НҮБ-ын дэргэдэх Орос улсын төлөөлөгч Виталий Чуркин Палестин  энэ статусыг ямар ч аргаар авсан байсан ч   Орос улс Палестины тусгаар тогтнолын төлөө байна гэжээ.Чуулганы хүрээнд улс-төрийн нийтлэг мэтгэлцээн, цөмийн аюулгүй байдлын  асуудлаар  дээд хэмжээний    уулзалт болох юм.