Орос улс орос-монголын хил  дээрх боомтуудыг тохижуулж, загварчлахаар төлөвлөж байна. Энэ ажлыг таван жилийн дотор хийж гүйцэтгэнэ гэж орос улсын  бүс нутгийн хөгжлийн дэд сайд Максим Травников Эрхүү хотод болсон орос-монголын хилийн хамтын ажиллагааны бага хурлын дээр хэллээ.  Хурал Байгалийн эдийн засгийн форумын хүрээнд болж байгаа юм. Хилийн боомтуудын тав тухгүй байдал нь Орос, Монголын хил орчмын  харилцан ажиллагаанд хүчтэй нөлөөлж байгаа аж. Энэ тухай Орос улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Виктор Самойленко ярихдаа: «Хамгийн гол зовлон бол хилийн боомт байга юм. Одоо Мөнгөн Тайга боомтыг нээх талаар ярилцаж байна.  Үүний тулд  Монголын баруун бүс нутаг,  Уулын Алтайн  харилцан ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй байгаа юм.   Кызылээс Монголын баруун хэсэг хүртэл төмөр зам тавих шаардлагатай байна. Хамтарсан аялал жуулчлалын төслүүдийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь: уламжлалт Байгаль-Увс нуурын чиглэл зэрэг. Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бидэнд юу саад болж байна?  Санхүү болон визний асуудал.  Хоёр талаас харилцан ойлголцол байна. Бидний харилцаа нь зайлшгүй юм гэдгийг  хэн бүхэн ойлгож байдаг.  Мэдээж хэрэг асуудуулд бий л дээ, Таван толгойн   байдлыг тойрсон асуудал гэхэд, асуудал маш удааширч байгаа. Гэхдээ монголын талын  улс төрийн эр зоригоос шалтгаалан үүнтэй холбоотой ямар нэгэн зүйлийг хийж болно  гэж бодож байна» гэлээ.

     Хилийн хамтын ажиллагааг хялбаршуулах ёстой “Хил орчмын хамтын ажиллагааны тухай хууль” нь оросын парламентад зохих журмын дагуу явж байгаа.  Харин энэ зуур оросын болон монголын засгийн газруудын   төлөөлөгчид хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжуудыг  хэлэлцэж байна.  Монгол улсын нутаг дэвсгэр дээр орос-монголын мах-консервын үйлдвэр байгуулагдана. Алтайн БНУ Монгол улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахыг хүсч байгаа бөгөөд тус бүс нутагт дөрвөн томоохон аялал жуулчлалын төв ажиллаж байна. Энд “Аугаа цайны замаар” төсөлд Орос, Монгол орнуудаас гадна  Хятад  улсыг татан  оролцуулах тухай яригдаж байгаа юм.    Эцэст нь хэлэхэд, хилийн орчмын газарт хамтарч  гал түмрийг унтраах  хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодолтой байна.