Ливийн удирдагч асан Каддафийн  ойр дотны 32   хүн сүүлийн 10 хоногт  Нигерийн хилийг давжээ. Нигерийн Засгийн газрын мэдээлснээр Каддафийн ойрын гурван генерал  Нигерийн нутагт орж иржээ.  Түүнчлэн, хурандаа Каддафийн хүү Саади тус улсад улс төрийн орогнол авчээ. Үүний зэрэгцээ хэрвээ Муаммар Каддафий Нигерийн эрх баригчдаас улс төрийн  орогнол хүсвэл   тэд хэрхэн шийдэхээ одоогоор мэдэхгүй байгаа аж. Хурандаагийн  байгаа газар хаана байгаа нь одоогоор тодорхой бус байна. АНУ Нигерийг ШҮЗ-ийн хайж байгаа бүх хүнийг баривчлахыг уриалжээ.