“Ойрхи- Дорнодын дөрөвт” оролцогчид Орос улсыг оруулан Палестиныг Израиль улстай дахин яриа, хэлэлцээр  хийхийг ятгаж чадна гэж АНУ найдаж байна. Вашингтон нь палестинчуудыг НҮБ- ын санал хураалтаар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх гэхийн хэрэггүй гэж уриалав гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв.  Түүний ярьснаар ойрхи-дорнодын дөрвөл /Орос, АНУ, ЕХ, НҮБ/ талуудыг яриа,хэлэлцээрийн ширээнд   буцаж суухын тулд бүхнийг хийнэ гэжээ. «АНУ палестин улсын тусгаар тогтнолыг НҮБ-ын санал хураалтаар  зөвшөөрөхийг эрс буруушааж байна. Хэрвээ, ийм асуудлыг хэлэлцүүлэхээр болвол  АНУ хориг тавих боломжоо ашиглана. “Ойрхи-дорнодын дөрвөл” үүргээ  гүйцэтгэж, яриа,хэлэцээний ширээний ард эргэн суух  цаг хугацаа одоохондоо байна. Чухам үүн дээр л  “дөрвийн” бүх оролцогч тал одоо ажиллах ёстой юм» гэж Нуланд тэмдэглэжээ.