Орос, Британи улс хоёр талын хамтын ажиллагаанд чухал алхам хийлээ. Энэ тухай Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Москвад Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой хийсэн яриа хэлэлцээрийн дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр  сэтгүүчдэд мэдэгдлээ. “Манай хоёр улс, хоёр орны ард түмнийг нэгтгэж буй нь, хувааж буйгаасаа хавьгүй их юм. Бидний  үзэл бодол дотоодын болон олон улсын зарим асуудлуудаар зөрж байсан ч гэлээ хамгийн гол нь хоёр талын харилцааны нийтлэг шинж чанарт сөргөөр илрэхгүй байх нь чухал юм” гэж Оросын тэргүүн цохон тэмдэглэв. Орос, Их Британи улсуудын санал зөрөлдөөн юм уу, Дмитрий Медведевын тодорхойлсноор “хандлагуудад гарч байгаа ялгаа нь” одоогийн байдлаар хоёр үндсэн чухал асуудалтай холбоотой  юм. Энэ нь Сирийн байдал,Оросын Аюулгүй байдлын албаны офицер асан Александр Литвиненкогийн Лондонд  нас барсан  тухай юм. Гэхдээ оросын тэргүүн, британий ерөнхий сайд  нар үзэхдээ “энэхүү асуудал нь хоёр талын харилцан хамтын ажиллагааг зогсоох ёсгүй юм” гэжээ. Энэ асуудлаар манай байр суурийг бид өөрчлөөгүй. Гэхдээ миний бодоход бид бидний бүх харилцан хамтын ажиллагааг зогсоож болохгүй гэж Дэвид  Кэмерон хэлээд: «Төлөвшсөн манай хоёр оронд шиг улс орнуудад юу хийх шаардлагатай байна вэ? Харилцан ашигтай, хоёр орны хөгжилд нөлөө бүхий  хамгийн чухал сэдвүүдийг хамарсан   хамтын ажиллагааг тогтоох нь чухал юм.   Бид хөрөнгө оруулалт, ажлын байрынг  нэмэгдүүлэхийг хүсч байна.  Бид Ойрхи-Дорнодын тогтвортой байдал, хөгжил дэвшилийг хүсч байна.  Бид цөмийн зэвсгийн асуудлыг, түүний  аюул заналыг шийдэхийг хүсч байна» гэлээ .

   Хоёр тал Сирийн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа ч , энэхүү  асуудлыг шийдвэрлэх бодолтой байгаа  гэдгээ илэрхийлсэн юм. Төдийлөн их ялгаа мэдрэгдэхгүй ч, байгаа гэж Медведев цохон тэмдэглээд: «Оросын тал үзэхдээ, Сири улсад хатуу хирнэ тэнцвэртэй хориг шаардлагатай төдийгүй, ерөнхийлөгч Башар Асад болон сөрөг хүчнийхэнд харилцан адил  хамааралтай  байх ёстой юм» гэлээ. Гэхдээ Дэвид Кэмерон тэргүүтэй  Британий Засгийн газар одоогийн Сирийн удирдагчийг ирээдүйд  хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. «Бид ерөнхийлөгч Башар Асад болон түүнийг дэглэмийг  Сирийн ирээдүй гэж үзэхгүй байна.  Миний бодоход тэд хууль ёсны эрхээ алдсан. Сирид гарсан явдал бол явуургүй үйлдэл . Үүнээ энгийн номхон хүн ардын эсрэг хийж буй нь буруу,түүнийг зогсоох ёстой юм» гэж Дэвид Кэмерон хэллээ. Хоёр орны харилцан ажиллагааны гол салбаруудын хувьд терроризм, хэт даврагсад, зохион байгуулалттай гэм хэргүүдтэй хийх тэмцлээ цаашид ч үргэлжлүүлэн, дээд зэргээр бүтээлч санаачилгатай  ажиллах болно гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев цохон тэмдэглэв.