Иракийн курдүүдийг мөрдөх зорилгоор  Түрк улсад америкийн нисэгчгүй онгоцыг   байрлуулж болзошгүй тухай мэдээллийг АНУ-ын Төрийн департамент нотлоогүй ч үгүйсгээгүй байна. Түрк улс нь өөрийн нутаг дээр Иракийн хойд хэсэгт Курдистаны  Ажилчны Намын /КАН/ идэвхижилтийг хянах зорилгоор америкийн нисэгчгүй онгоцнуудын баазыг  байрлуулах санал тавьсаныг  АНУ судлаж байна. Энэ тухай Washington Post сонин америкийн засаг захиргааны эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Өрнөдийнхөн КАН нь террорист нам гэж үзэж байна. Цагаан Ордон одоогоор  н нисэгчгүй төхөөрөмжүүдийг байрлуулах шийдвэрийг хараахан өгөөгүй байна. Америкийн нисэгчгүй аппаратууд нь Иракад байрладаг бөгөөд тус улсын нутаг дээгүүр 2007 оноос нислэг хийж байгаа юм. Тэдгээрээс авсан мэдээллүүдээр АНУ Түрк улстай хуваалцдаг юм. Хэрвээ оны эцэс хүртэл нисэгчгүй онгоцны шинэ баазад байр олдохгүйд хүрэх юм бол энэхүү хамтын ажиллагаа цуцлагдаж мэдэх юм.