Ирэх жил Олимпийн тоглолтуудыг явуулахад Лондонгийн танхай этгээдүүд саад болж мэднэ гэж Британий ДХЯ-ны тэргүүн анхааруулж байна. Наймдугаар сарын эхэн үе хүртэл Скотленд-Ярд нь алан хядагчдыг лондонгийн олимпийн гол заналхийлэл гэж үзэж байсан бол  одоо эдгээр нь ард үлдсэн юм.  Дэлхийн спортын арга хэмжээг ердийн балмад этгээдүүд тасалдуулж мэдэх болоод байна.  Ийм мэдэгдэлийг Британий ГХЯ-ны тэргүүн хатагтай Тереза Мэй дотоодыг хамгаалах хорооны өмнө лондонгийн үймээнийг  мөрдөх ажлын  талаар хийсэн тайландаа дурьджээ.  Сайдын үзэж байгаагааар танхайрагчдын бүлгүүд нь  2012 оны Олимпийн тоглолтуудын үеэр гэмт хэрэг үйлдэхээс буцахгүй юм.  Өнгөрсөн наймдугаар сарын эмгэнэлт явдлыг давтахгүйн тулд Олимпийн объектууд, тамирчидыг хамгаалахад хэдэн полицын хүч шаардлагатай  болоод ямар тактикийг ашиглах  тал дээр Их Британий  Олимпийн хороо одооноос  толгойгоо гашилгаж байна. Тереза Мэй ямарч тодорхой зүйлүүдийг дэлгэсэнгүй. Наймдугаар сарын үймээнийг зохион байгуулагчид  нь өөрсдөө дэлгүүр дээрэмдэхээр яваагүй, харин Интернетийг ашиглан тэдгээрийг удирдаж байсан, эцсийн дүнд жирийн гүйцэтгэгч нарыг баривчилсан гэж тэр  хэлжээ.

    Үнэндээ бол үймээнд үл бүтэх хүмүүс тийм ч бага оролцоогүй юм. Скотлэнд-Ярдын сүүлийн мэдээлснээр баривчлагсдын 19 % ямар нэгэн гэмт хэргийн бүлгэмд харъяалагдаж байжээ.Харин тэдгээрийн дөрөвний нэг нь 18-аас доош насныхан байжээ. Скотлэнд-Ярдын сайтан дээр  гадаа байрлуулсан дүрс бичлэгнээс авсан танхайрагчдын цуврал зургуудыг нийтлэж байна. Лондонд 10-р сард  Европын орнууд, АНУ-ын полицынхан оролцох   олон улсын аюулгүй байдлын бага хурал  болох бөгөөд тэд лондонгийн мэргэжил нэгтнүүддээ гэмт хэргийн бүлгэмийнхэнтэй тэмцэх аргуудыг зааж өгнө. Түүнчлэн, их британий хэвлэлүүдийн мэдээлснээр,  ерөнхий сайд Дэвид Кэмерон нь өөрийн аюулгүй байдлын асуудлын  шинэ зөвлөх  Нью-Йорк, Лос-Анжелесын полицын тэргүүн асан Бил Браттоны зөвлөгөөг идэвхитэй авах болжээ. Түүнээс гадна Скотлэнд-Ярдын шинэ тэргүүнээс ч их зүйл шалтгаалах юм. Үүний өмнөх тэргүүн өнгөрсөн 7-р сард утас чагнасан хэргээр буруутгагдан огцорсон юм. Дашрамд хэлэхэд, түүнийг  Хан хүүгийн хуримын аюулгүй байдлыг хангаж  амжилттай ажилласан гэж үнэлсэн юм. Гэсэн ч  Стивенсон Скотлэнд-Ярдаас өөрийн хүсэлтээр явсан юм.