Итали улс Хятад улсын China Investment Corp. хөрөнгө оруулалтын  корпорацид нилээд хэмжээний  италийн төрийн облигацыг худалдаж авах санал тавьсан гэж Financial Times уламжилжээ. Түүнчлэн, Рим хятадын талд италийн стратегийн компаниудад хөрөнгө оруулах санал тавьжээ. Сонинд нийтэлснээр өнгөрсөн долоо хоногт   China Investment корпорацийн тэргүүн Римд Италийн сангийн сайд Жулио  Тремонтитэй уулзажээ. Ойрын үед  талууд шинэ хэлцэл хийхээр төлөвлөж байна.  Хөрөнгө оруулагчдын үзэж буйгаар италийн үнэт цаасыг худалдаж авах нь хятадын талаас итгэлцлийг  илэрхийлэх арга юм. Энэ нь сэтгэл зүйн эерэг үр дүн үзүүлжээ. Италийн шинжээчдийн үзэж буйгаар хятадын тал италийн өрийн 4 % эзэмшиж байна.Санхүүгийн хямралын үед Италийн Засгийн газар нь тус улсын томоохон эрчим хүчний Enel, Eni компаниудын үнэт цаасыг борлуулах  боломжийг судлаж эхлээд байна. China Investment Corp.  дүрмийн сан 410 тэрбум  доллар аж.