МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Амана дэлхийн цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхтэй холбоотой  төлөвлөгөөнйи төслийг өргөн барив. МАГАТЭгийн удирдах зөвлөлийн хуралдаан дээр Амано төслийн төлөвлөгөө нь “Фукусима-1”  АЦС-ын сүйрлээс өмнө үйлчилж байсан дүрэм журамтай  харьцуулбал цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд  алхам урагшилсан гэв. Тэрээр уг хөтөлбөрийг  удирдах зөвлөл батлаад, дараа нь ирэх долоо хоногт хуралдах байгууллагын ерөнхий бага хурлаар батлана гэж  найдаж байна. МАГАТЭ-гийн ерөнхий захирлын үзэж буйгаар 2030 он гэхэд дэлхийд ашиглагдаж  байгаа АЦС-уудын тоо 90, 350- иар өсч магадгүй байгаа гэнэ. Тиймээс  АЦС-ыг хянах  хатуу журмыг батлах ёстой. Одоогийн байдлаар дэлхийд 432 тогоо ажиллаж байгаа. Хөгжиж буй  Хятад, Энэтхэг зэрэг улсаас шалтгаалан цөмийн реакторын тоо нэмэгдэх хандлагатай байна.