Байгалийн эдийн засгийн форумын хүрээнд   Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцев Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой ажлын уулзалт хийлээ. Мезенцев сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, нилээд хэдэн уламжлалт  үзүүлэлтүүдийн тухай     ярилцлаа. Бид монголын махны экспортыг нэмэгдүүлэх ёстой, энэ ажилд Эрхүү муж болон мужийн мал эмнэлэг их үүрэг гүйцэтгэх юм гэж тэр хэллээ. Түүнчлэн, захирагч мэдэгдэхдээ, Эрхүү мужийн Засгийн газрын зардлааар эхний ээлжинд Монголын    арван оюутан, аспирантыг Эрхүү  хотын их, дээд сургуулиудад суралцуулахаар  хоёр тал тохиролцсон гэв. 80 жилийн өмнө  шинэ Монголын иргэд Эрхүү хотын их, дээд сургуулиудад боловсрол эзэмшиж эхэлсэн түүхэн ой энэ онд тохиож буй юм гэж Мезенцев тэмдэглэжээ. Түүнчлэн, захирагчийн ярьснаар,  Эрхүүгийн ”Академик Фёдор Углов” хөдөлгөөнт оношлогоо-зөвлөгөөний төвийн  эмч нар төмөр замаар хөрш зэргэлдээ монголын иргэдэд эмнэлгийн шинжилгээ хийж, үйлчилэх аж. Эрхүү мужийн засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тараасан мэдээнд хоёр талын гадаад худалдааны  бараа эргэлт 2010 онд  585,4 сая ам.доллар байсан бол, энэ оны эхний хагас жилд  355,6 сая ам.доллар байв. Эрхүү мужийн  экспортын нилээд хувийг хүнсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн болон эрчим-хүчний цогцолбор эзэлдэг байна.