Приморьед хүмүүс рүү халдсан махчин аврага загасыг хайж байсан мэргэжилтнүүд Находка боомтын ойролцоо хоёр метр урт далайн махчин загасыг барьсан байна. Энэ махчин загасыг загас агнуурын хөлөг онгоцны багийнхан барьжээ. Эхлээд хоёр махчин загасыг харсан боловч нэгийг нь барьж чадаагүй байна. Баригдсан махчин загас селдийн төрлийнх гэдгийг эрдэмтэд тогтоосон ба эдгээр нь энэ хязгаарт элбэг тохиолддог, хүмүүс рүү халддагүй юм. Өнгөрсөн сард Приморьед махчин загас амарч байгаа хүмүүс рүү 3 удаа халдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Хэлмэгдсэн хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Энэ бүс нутгийн өмнөд хэсгийн усанд сэлэхийг хориглосон юм. Приморьед махчин загасыг барих тусгай штаб байгуулагдсан. Мөн тэнгисийн агнуурын флот байгуулагдаад байна. Аврага махчин загасыг барихаар загас агнуурын 9 хөлөг ажиллаж байна. Дөрвөн моторт завь, 6 катер мониторинг хийж, эрэл хайгуулын ажилд 60 хүн оролцож байна.